Одесс хотод болсон мөргөлдөөнөөр 37 хүн амь үрэгджээ

Twitter Print
2014 оны 05-р сар 03-нд 14:39 цагт
Мэдээний зураг,
Өчигдөр Украины өмнөд хэсгийн Одесс хотод Киевийг дэмжигчид болон Оросыг дэмжигч иргэдийн хоорондын мөргөлдөөний уршгаар амиа алдсан хүмүүсийн тоог гаргав. Украины Дотоод явдлын яамнаас мэдээлсэнээр мөргөлдөөний үеэр “Куликовын тал” талбайд орших хотын үйлдвэрчний эвлэлийн ордонг шатаасан байна. Энэ ордонд хориглож байсан Оросын төлөө үзэлтнүүд болон гудамжны мөргөлдөөнд оролцсон 37 амь үрэгдэж, ойролцоогоор 200 хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн дотор цагдаагийн 22 ажилтан байгаа бол амь үрэгдсэн хүмүүсийн дийлэнхи нь ОХУ-ын иргэд байгаа аж.

Энэ өдөр Украины Үндэсний үзэлт “Правийн сектор” бүлэглэлийн гишүүд Одесс хотын төвд Оросыг дэмжигч, салан тусгаарлах үзэлтнүүдийн хооронд гарсан мөргөлдөөнийг зохицуулахаар цагдаагийн хүчин очсон боловч үйлдвэрчний эвлэлийн ордон хэдийнэ галдан шатаасан байжээ. Мөргөлдөөнийг Оросын салан тусгаарлах үзэлтнүүд өдөөсөн гэж үзэж байгаа бөгөөд үүнд хөлбөмбөгийн "Черноморец" болон "Металлист" багуудын хөгжөөн дэмжигчид нөлөөлсөн аж. Хоёр талаас хэдэн зуун хүн мөргөлдөөнд оролцсон байна. Тус улсын Дотоод хэргийн яам болон Одесс хотын захиргаанаас мэдээлж буйгаар 30 хүн утаанд хордож, найман хүн цонхоор үсрэн амь үрэгдсэн аж. Мөн цагдаагийн 50 гаруй ажилтан гэмтэж бэртсэн байна. Цагдаа болон Дотоод хэргийн яамнаас амь үрэгдэгсдийн тоог харилцан зөрүүтэй мэдэгдэж байгаа юм. Засгийн газрыг дэмжигч иргэд үйлдвэрчний эвлэлийн барилга руу шатамхай бодис бүхий лонх шидсэн нь гал гарах эх үүсвэр болсон гэж “ИТАР-ТАСС” агентлаг мэдээлж байна. Энэ эмгэнэлтэй явдлын дараа Одесс хотод өчигдрөөс гурван өдрийн гашуудал зарласан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.