
Дөнгөж эхэлж буй ханиад буюу тусаад 1-3 хонож буй ханиадыг хүндрүүлэлгүй нам дарж авах энэ “чухал 3 хоногийг” алдалгүй, гэрийн нөхцөлд ЭМГҮЙ, энгийн аргаар хүүхдийнхээ ханиадыг эдгээчих бүрэн боломж байна.
Ээж нар доорх хоёр аргыг сурчихвал нялх үрс маань бага ядарна, ядаж л энэ өвөл эмнэлгийн байгууллагын ачаалал бага ч болов хөнгөрнө хэмээн бодож, бичиж орууллаа. “Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэдэг шиг бусад ээж нарын адил үр хүүхдэдээ болж өгвөл эм өгөлгүй хөврийн аргаар өсгөхчих санаатай нэлээд судалж, туршиж байж олж авсан мэдлэг, арга маань юм шүү. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрийн охин дээр туршиж үзсэний үндсэн дээр үр дүн нь үнэхээр сайн байсан тул та бүгдтэй хуваалцаж байна. Энэ аргыг би өөрөө зохиогоогүй бөгөөд эмч нар зааж, зөвлөсөн гэдгийг анхаараарай.
Алхам 1
Зориулалтын хамар угаадаг Солонгос давс бий (Хүрмэнд). Түүнийг 200 мл буцалгаад бүлээн болгосон усанд найруулан 20 млл шприцээр соруулаад хамрыг нь угаах юм. Өдөрт 2 удаа угаана. Энэ эмчилгээг багадаа 3 хоног, ихдээ 7 хоног хийж дуусгана. Нэг удаа найруулсан давстай 200 мл усаар 5-6 удаа угаах ба болж өгвөл хоёр нүхийг нь ээлжлээд угаавал сайн. Нэг удаагийн 20 млл- ын шприцээр өглөө нэг угаагаад, орой нэг угаагаад хаяна.
Хүүхдийг ванны том алчуураар гарыг нь өлгийдөж ороогоод өвөр дээрээ авч сууна. Уйлаад амьсгаагаа гаргаж байхад нь зөөлөн хэрнээ гялс шахах хэрэгтэй. Хүүхдийн хамар нустай битүү зургаахан цаг байхад л хоолой нь өвдчихдөг. Ингээд удалгүй ханиалгаж эхлээд аажмаар цэртэй болно. Тиймээс хамгийн гол нь хамраар нь хэвийн амьсгалуулахын тулд хамрыг цэвэрлээд өгөх хэрэгтэй.
Анхаарах зүйл: Заавал зориулалтын давстай усаар угаах ёстой гэдгийг анхаараарай. Сода, давс нь усыг зөөллөдөг ба угаах үед өвтгөхгүй. Мөн хүүхдэд зориулсан “Отривин” дусаагуур эхлээд хийж болно.
Алхам 2
Орой унтахынх нь өмнө халуун усанд хөлийг нь дүрнэ. Усаа эхлээд халуун бүлээндүү байхад нь хөлийг дүрнэ. Гэнэт халуун усанд дүрвэл өвдөнө. Ингээд бага багаар усыг халуун болгож дасгах ба 40 градус хүртэл. Усанд эрээн булчингаас доош дүрэх үед хүүхдийн хөл минчийж улайж ирнэ. Яг 20 минут байлгана. Гал тогооны угаалтуур хамгийн тохиромжтой. Энэ үед ёстой нөгөө утас энэ тэрийг нь үзүүлж саатуулж байгаад 20 минут суулгах хэрэгтэй. Удалгүй хүүхдийн зулай, нуруу хэсгээр хөлөрч эхэлнэ. Салхи авуулалгүй шууд унтуулна.
Энэ эмчилгээ нь хоолойн хөндүүр, улайлт, сэрвэгнүүр ханиалгыг дарна. Хөхүүл ханиад, хий ханиалга дороо намдана. 7 хоног орой унтахынхаа өмнө хийнэ. Хэрвээ сэрвэгнэж ханиалгах нь зогсохгүй байвал “Кетотифэн” гэж харшлын эмийг 2/1 ээр уулгана.
Хүүхэд хүчтэй эм уугаад байвал мэдээж юу юунаас илүү элэг нь гэмтэнэ. Хэрэв хүүхдийн хамар дотроо хөөж, хавдсан бол хүүхдэд зориулсан “Oтривин” дусаалга хийгээд 5 минутын дараа угааж болно.
Хэрэв хүүхэд амьсгаагаа авч байхад нь шахах юм бол ус чих, хоолой руу орно. Тиймээс яг амьсгаагаа гаргаж байхад нь гялс шахна гэдгийг хатуу анхаар. Дээр нь хүүхэд айж орилно, эсэргүүцэн тийчлэнэ. Хүүхдийн хамар богинохон болохоор яах ийхийн зуургүй нөгөө нүхээр нь гараад ирнэ. Ногоон нустай хамт. Нус эхлээд шингэн тунгалаг байж байгаад 3-4 дэх өдрөөсөө өтгөрөөд ногоороод эхэлнэ 5-7 дахь хоногоос зунгааралдаад шар болно. Ингээд нэг мэдэхэд нус цагаан болсон байна. Нус цагаан байвал бүрэн эдгэрсэн гэсэн үг.
Аав ээжүүд хүүхдийнхээ зовуурын үтэр түргэн алга болгохыг хүсэж байвал тэвчээртэй бас зоригтой байх хэрэгтэй. Угаасаа “youtube”-д гадаад ээж нар гэртээ хүүхдийнхээ хамрыг угааж буй өчнөөн бичлэг байгаа. Хайж олоод үзээрэй!. -> https://youtu.be/6hcjPTWDleM
7-8 сартай хүүхдийн хамар угааж буй бичлэг> https://www.youtube.com/watch…
4 өөс дээш насны хүүхдийг угаах заавар https://youtu.be/bOzZI6_zzng
Хэрэв хүүхэд аль хэдийн халуурч бүлээрээд, нурмайж уйлагнаад сульдаж эхэлсэн бол эмч дээр хурдан очих хэрэгтэй!!!.
Mandaa Amanda
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.