Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг авлига, хээл хахуулийн хэрэгт АТГ-аас шалгаж эхэлжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 23-нд 16:09 цагт
Мэдээний зураг,

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг Ханх суманд улсын төсвийн хөрөнгөөр Засаг даргын Тамгын газрын байрыг 1,2 тэрбум төгрөгөөр барих тендертэй холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байна.

Уг барилгын тендер нь өнгөрсөн оны гуравдугаар сард зарлагдсан бөгөөд Эрдэнэт хотын “Батжин Ундрах” компани шалгарчээ. Харин Засаг дарга Л.Ганболд тендерт шалгаруулсны төлөө 120 сая төгрөг авахаар тохиролцсоны мөрөөр АТГ орж, шалгаж эхэлсэн байна. Өдгөө “Батжин Ундрах” компанийн захирал нь авлигад өгсөн мөнгөө Засаг даргаас буцаан шилжүүлэхийг шаардаж байгаа юм байна.

Сүүлийн үед Хөвсгөл аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудын газрын наймаа, тендер зэрэг олон хууль бус ажиллагааг мөн шалгаж байгаа аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.