“Moody’s” агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн төлөвийг “сөрөг” болгож буурууллаа

Twitter Print
2020 оны 05-р сар 11-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

“Moody's” агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн төлөвийг "Тогтвортой"-оос “Сөрөг” болгож буурууллаа. Хэдий тийм боловч зээлжих чадварын урт хугацааны “В3” ангиллыг хэвээр үлдээсэн байна.

Энэхүү шийдвэр нь Монгол Улсын экспорт 2020 онд огцом унаж, урсгал дансны алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 15-20 хувь хүртэл өсөх төлөвтэй гэж дүгнэсэнтэй холбоотой аж. Оны эхний гурван сарын байдлаар урсгал дансны алдагдал өмнөх оноос бараг хоёр дахин өсөж, 767 сая ам.доллар хүрээд байна. Мөн цар тахлын улмаас зардал нэмэгдсэнээр төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 8.5 хувь хүрнэ гэж тооцоолжээ.

Энэ оны эхээр “Moody's” агентлаг төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувь орчим байна гэж төсөөлж байсан юм. Түүнчлэн гадаад валютын албан нөөц 4.4 тэрбум ам.доллароос гурван тэрбум ам.доллар хүртэл буурна гэж тооцоолжээ. Үүнээс өмнө гадаад өр төлбөрүүд хүлээгдэж байгаатай холбоотойгоор зээлжих зэрэглэлийг бууруулахгүй байх нь чухал гэж Монголбанк онцолж байсан юм.

Эх сурвалж: Bloombergtv.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.