Монголын жүдо бөхийн холбоо хоёр шинэ дэд ерөнхийлөгчтэй боллоо

Twitter Print
2020 оны 08-р сар 13-нд 16:55 цагт
Мэдээний зураг,

Монголын жүдо бөхийн холбоо хоёр шинэ дэд ерөнхийлөгчтэй болж буйгаа өнөөдөр (2020.08.13) зарлалаа. Тодруулбал, Жимобайл ХК-ийн захирал Г. Дашням болон “ MGT mining” ХК-ийн захирал С. Гал-Эрдэнэ нар тус холбооны шинэ дэд ерөнхийлөгчдөөр тодорсон байна.

Г.Дашнямын хувьд өмнө Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Мөн өнөөдөр жүдо бөхийн Улаанбаатар Гран При 2020 зохиогдож байна. Монголын жүдогийн өдөрт зориулсан насанд хүрэгчдийн энэхүү тэмцээн эрэгтэй -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, 100кг болон эмэгтэй -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг, 78кг гэх зэрэг жингийн ангиллуудаар Буянт-Ухаа спорт цогцолборт явагдаж байна.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.