
Тус улсын Хууль зүй яамны шийдвэрээр БНСУ-д түр оршин суух хугацаа нь дуусаж байгаа иргэдийн визийг 2020 оны 4-р сарын 30 хүртэл шууд сунгах болжээ.
Өөрөөр хэлбэл визний хугацаа нь дуусаж байгаа гадаадын иргэд Цагаачлалын албанд очих шаардлагагүй юм. Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад онцгой байдлын ноцтой түвшин зарлаад байна.
Гэхдээ Солонгосын Засгийн газраас энэ хугацаанд гадны иргэдэд өвчлөл илэрсэн тохиолдолд үнэ төлбөргүй шинжилгээ эмчилгээнд хамруулна гэдгээ мэдэгджээ.
А.Ананд
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.