
Калифорнид үслэг эдлэл зарахыг хоригложээ. Хориг 2023 оноос эхлэн бүрэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Хориг хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнээр мужид үслэг болон жинхэнэ арьсаар хийсэн шинэ хувцас зарах, үйлдвэрлэх, солилцох, бэлэглэх боломжгүй болж байгаа юм. Гэхдээ үүнд хонь, ямаа, бугын арьс, ноолууран бүтээгдэхүүн орохгүй аж.
Хэрэв дээрх хуулийг зөрчвөл 500 ам.доллароор торгох бөгөөд энэ үйлдэл давтагдвал 1000 ам.доллар, удаа дараа үйлдсэн тохиолдолд зургаа хүртэлх сараар саатуулах юм байна. Тансаг зэрэглэлийн брэндүүд орлуулах өөр бүтээгдэхүүн хийх, бүтээгдэхүүн зохион бүтээх хугацаа гаргахын тулд хэрэгжих хугацааг 2023 он гэж заажээ.
Түүнчлэн Калифорнид зэрлэг амьтдыг циркт гаргахыг хориглох, морь нядалж, бургасаар уургалан агнахыг хориглох юм байна.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.