
ҮЙЛИЙН ҮРИЙН 5 ТӨРӨЛ
1. ПРАРАБХА-КАРМА
Өнгөрсөн амьдралд үүсгэгдсэн амьдралын тохиолууд бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй. Түүнийг зүгээр л хүлээн авах хэрэгтэй.
• Хүйс
• Өвчин эмгэг
• Гэр бүл, удам
• Авьяас
• Төрсөн газар болон цаг
2. ДХАРМА-КАРМА
Үүрэг хариуцлага, зам мөр, хүний төрлийг олсон зорилго, шашин шүтлэг. Төрсөн төрөл бүрт бидний дагаж мөрдөх дүрэм журам, тоглоомын дүрмийн нийтлэг ойлголт. Бидний төрөлх чанар, зам мөр, хөгжүүлбэл зохих авьяас чадвар үүд орно. Хэрэв бид үүнийгээ хөгжүүлж чадвал сэтгэл ханамжийг авна, эс чадвал хөгжлийн хувьд ухарч, сэтгэл гутралд орж, өвдөж эхэлдэг.
• Өвөг дээдэстээ зүтгэх
• Хүүхэд төрүүлэх
• Улс орон, улс үндэстнийхээ хүлээсэн үүрэг хариуцлага
3. МАНАСА-КАРМА
Оюун ухааны чадвар. Бид бүхэнд өөрийн гэсэн сэтгэлзүй, оюуны шүүлтүүр, сэтгэлзүйн хэвшинж байх бөгөөд үүнийг өөрчлөхөд бэрх. Ялангуяа далд ухамсрын хөтөлбөрүүдийг өөрчлөхөд бэрх.
Хүний хувь заяанд 3 зүйл нөлөөлдөг. Үүнд: үйлийн үр, хүмүүжил болон харилцаа орно.
Хэрэв та ухамсартайгаар, яг одоо цагт, энд оршиж байвал Манаса-карма амархан арилдаг. Үүнд бясалгал, пранаяма, залбирал тусалдаг.
ВЕДИЙН ЗУРХАЙ ЭНЭ ГУРВАН ТҮВШИНД ҮЙЛЧИЛДЭГ
4. БУДХИ-КАРМА
Хамгийн чухал түвшин. Энэ нь таныг өөрийн мэдрэмж болон ухаан бодлоо хэр хянаж чадаж байгааг харуулна. Хэрэв энэ түвшинд хүртэл өсч чадвал та өмнөх 3 үйлийн үрийг өөрчилж чадна.
Хүчтэй оюун ухаан нь өөрчлөх боломжгүй зүйлийг хүлээн авах чадварыг таньд өгдөг. Хэрэв та ямар нэг үйл явдлыг хүлээн зөвшөөрч сурвал нэг алдаагаа дахин давтахгүй болно.
Ухамсар тань таны хувь тавилангийн сорилтыг үр дүнтэйгээр даван туулахад тусална.
ЭНЭ ТҮВШИН ДЭЭР МАШ ШАРГУУ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ.
5. БХАГАВАТА-КАРМА
Сүүлчийн хүндтэй байр суурь бол үргэлж БУРХАНЫ ОРОН ЗАЙ. Хэрэв та бурханлаг хайрын түвшинд хүрч чадвал БУРХАН та хоёрын хооронд солилцоо явагдана.
Сэтгэл судлал 4 дөх түвшин буюу Будхи-кармаг хөгжүүлэхэд чиглэдэг.
Рами Блект
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.