
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн оны 12 дугаар сард өөрийн хүргэн ах Чан Сон Тэкийг албан тушаалаас нь огцруулж, намын гишүүнээс хөөсний эцэст цаазалсан тухай мэдээлэл тарж байсан бол Ким Чен Уны дотны найз болох Америкийн сагсан бөмбөгч Денис Родман: “Солонгосын удирдагч Ким Чен Ун хүргэн ах Чан Сун Тэкийг цаазлаагүй" гэж мэдэгджээ. Денис Родман нь Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай сонирхолтой харилцаатай бөгөөд тусгаарлагдмал энэ вант улсад хэд хэдэн удаа зочилж, тус улсын нэг баг болон NBA-гийн хуучин тоглогчдын хооронд сагсан бөмбөгийн үзүүлэх тоглолт зохион байгуулж байжээ.
Харин Родман загварын нэг сэтгүүлд ярилцлага өгөхдөө, "Өнгөрсөн нэгдүгээр сард Ким Жөн Уны төрсөн өдрийг тохиолдуулан Умард Солонгост очиход Жан Сон Тэк яах аргагүй ард зогсож байсан" гэжээ.
"Цаазаар авахуулсан гэгдэж буй хүн амьд байна гэдэг юу гэсэн үг вэ? Та түүнийг амьд байхыг яг харсан уу? гэж лавлан асуухад Родман "Жан тэнд зогсож байсан" гэж хариулсан байна.
Зочинррр
(112.72.13.211) 2014-05-08 20:03Чан Сун Тэкийг цаазлаагүй" Умард Солонгост очиход Жан Сон Тэк яах аргагүй ард зогсож байсан" гэжээ. Наад бичиж байгаа юмаа хараач ээ. Нэг л хүний нэрийг ганц нийтлэл дээр 2 удаа бичихдээ тэс хөндлөн биччих юм аа
Хариулах