Үхлээр тоглодог хачирхалтай хоббитой нэгэн

Twitter Print
2014 оны 05-р сар 07-нд 17:01 цагт
Мэдээний зураг,

Мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй Чак Лэмб 2005 онд ажлаасаа гарч, үхлээр тоглодог хачирхалтай хоббитой болсон гэнэ. Тэрээр янз бүрийн кино, телевизийн шоунд үхсэн хүн болж тоглосныхоо төлөө 1,500 долларын хөлс авдаг байна. Хуурамч цус түрхэж, ийм маягаар ажил хийх нь түүнд илүү хялбар санагддаг аж.

Холливудын хэд хэдэн аймшгийн кино, шоунд дүрээ мөнхөлсөн тэрээр үнэн хэрэгтээ үхлээс маш ихээр айдаг байна. Чак “Хүмүүс үхэж жүжиглэх нь амархан гэж боддог. Үнэн хэрэгтээ цонхигор цагаан царайтай болж, үхдэл мэт харагдана гэдэг тун хэцүү ажил” хэмээн ярьжээ. Гэхдээ Чак ажлаа хийхээс огтхон ч эмээдэггүй бөгөөд хоёрхон үзэгдлийн зураг авахуулах гэж найман цаг тасралтгүй хөдөлмөрлөдөг байна. 

Dead-Guy-Chuck-550x412Dead-Guy-Chuck6-550x412Dead-Guy-Chuck5-550x412Dead-Guy-Chuck4-550x412
Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.