Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав франц кинонд тогложээ

Twitter Print
2019 оны 10-р сар 07-нд 15:35 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын тоглосон Францын уран сайхны кино аравдугаар сарын 30-нд Европ дахь нээлтээ хийх гэж байна. Хөвсгөлийн тайгад өрнөх “UN MONDE PLUS GRAND” киноны зураг авалтыг францын уран бүтээлчид өнгөрөгч 2018 оны зун Монголд хоёр сарын турш хийсэн байна.

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын хувьд гол дүр болох удганы дүрд тоглосон бөгөөд Хөвсгөлийн тайгад амьдардаг цаатнууд оролцон тогложээ. Кинонд Францын жуулчин эмэгтэй Монголын тайгад амьдардаг цаатан ард түмний амьдралтай танилцахаар ирдэг байна. Гэвч гэнэт бие нь муудаж, онгод тэнгэртэй гэдгээ мэдсэнээр кино цааш өрнөдөг аж.

Түүний тоглосон уг кино ирэх арваннэгдүгээр сарын 4-нд 11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Монгол дахь нээлтээ хийх аж. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.