1990 оноос эхлэн бүтээлээ туурвиж эхэлсэн зураач Жули Томпсоныг асар богино хугацаанд алдрын оргилд хүрч, жилдээ хэдэн саяын орлого олдог зураач болно гэж ойр тойрныхон нь төсөөлөөгүй гэдэг. Өөрийн бяцхан урландаа өдөржин бүгэж, өрөөнөөсөө тоотойхон цухуйдаг түүний гараас алдрын оргилд хүргэх сод бүтээлүүд хэдэн арваараа гарч өдгөө өдөн дээрх гайхашигт бүтээлүүд нь түүний нэрийн хуудас болж чаджээ.
Тэрбээр ихэвчлэн тогос болон цацагт хяруулын өдөн дээр зурдаг бөгөөд нэг өдөн бүтээлийг гараас гаргахад маш их хөдөлмөр ордог хэмээн хуучилсан байдаг. Түүний ярьснаар нэг ширхэг өдөн дээр зураг зурахын тулд дундажаар 18 цаг зарцуулдаг аж.
Ийн хөлс хөдөлмөрөө шингээсэн бүтээлүүд нь ч чамлахааргүй үнэ хүрдэг төдийгүй уран зургийн наймаачид олноор нь худалдан авч гадаадын зах зээлд гаргадаг болжээ. Түүгээр ч зогсохгүй хамгийн нандин бэлгийн тоонд багтаж чадсан байна. Цацагт хяруулын өдөн дээр амилсан гайхамшигт бүтээл нь ихэвчлэн 275 ам.доллараар борлогддог байна.