Амьдралын зам буюу Ли-2

Twitter Print
2023 оны 05-р сар 18-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Оросын ард түмэн 26 сая охид хөвгүүдээ алдан байж дэлхийг фашизмын хүрэн тахлаас чөлөөлж чадсан гавьяатай. Энэ дайнд ЗХУ эдийн засгийн асар их хохирол хүлээсэн юм. Хэрвээ Ленинград Сталинградыг фашистуудад алдвал нэр хүнд стратегийн хувьд бараг л тэдэнд ялагдах байлаа.

Та бүхэн Ленинградын бүслэлтийг мэднэ. 1941 оноос 1944 он хүртэл үргэлжилсэн энэ бүслэлтэнд Ленинградын ард иргэд өлсгөлөн өвчин зовлонд олноороо хальцгаасан түүхтэй. Энэ бүслэлтийн үед төвтэй ганцхан Ладог нуураар холбогдож тэр замыг "Амьдарлын зам" хэмээн нэрийдсэн билээ. Энэ замаар авто хөсөгөөр болон онгоцоор бүслэгдсэн хотод хүнс галт хэрэгсэл бусад ачааг тээвэрлэн аваачдаг байж. Энэ замыг орос цэргүүд амьнаасаа илүү хайрлан хамгаалж олон баатарлаг эрс амиа өргөсөн түүхтэй. Лениградын бүслэлтийн үед өдөр ирэх тутам талхны норм багасаж иргэд цонхны жонхуун цавуу. суран тэлээ савхин хувцас хулгана муур тагтаа гээд идэж болох бүхнийг хүнсэндээ хэрэглэсэн. Хотыг хамгаалж байсан анги нэгтгэлийн цэргүүдэд харин арай дөнгүүр нормын хүнс олгодог байж. Хотод хулгай дээрэм тонуул залилан хийсэн бүхнийг хайр найргүй буудан хороож байв.

Дэг журам маш чанд байлаа. Амьдарлын замыг хамгаалж агаарын их бууны батарей. сөнөөгч онгоц байнгын жижүүртэй байсан юм. Гэвч Германы нисэх хүчин 1943 он хүртэл Оросын тэнгэрт ноёрхож чадсан. Тэдний алдарт Мессершмитд сөнөөгч онгоцны эсрэг дайны эхэн үед хуучин И-16 И-153 гээд Зөвлөлтийн сөнөөгч онгоцууд сөрөн зогсож байсан юм. Зөвлөлтийн зохион бүтээгдсэн шинэ сөнөөгч онгоц болох Як-3 Ла-5 зэрэг сайн онгоцууд зэвсэглэлд бүрэн шилжээгүй цөөн тоогоор гаргах эхэлсэн нь 1942 он байлаа. 1941-1942 оны өвөл... Амьдарлын замыг хамгаалах агаарын тулаан болгон алаан байлаа. Зөвлөлтийн нисгэгчид маш их хохирол хүлээж сум галт хэрэгсэл нь дууссан үед тарань буюу дайсны онгоцыг мөргөн өөрсдөө амь үрэгдэж байсан аж.

Домогт Ла-5 сөнөөгч онгоц хараахан гараагүй үед Амьдарлын замыг агаараас хамгаалах нь Зөвлөлтийн талд маш хүнд бэрх байсан аж. Энэ үед 1939 онд Америкийн Дуглас онгоцны патентаар хийсэн Зөвлөлтийн Агаарын хүчний тээврийн Ли-2 онгоц үүргээ маш сайн гүйцэтгэсэн түүхтэй. Ли-2 онгоц Ленинградын фронтод сум галт хэрэгсэл цэрэг хүнс гээд хэрэгтэй бүхнийг зөөж тээвэрлэсэн юм. Мэдээж Мессершмитдын галд оногдон сүйрсэн маш олон тохиолдол бий. Ли-2 онгоц Лениградын фронтод цэргийн ачаагаа хүргээд буцахдаа өнчин үлдсэн нялх үрсийг тээвэрлэн төв рүүгээ буцдаг байж. Хүүхдүүд тээвэрлэн яваа Ли-2 онгоцыг Зөвлөлтийн сөнөөгч нисгэгчид амьнаасаа илүү хамгаалж өөрсдөө бяцхан үрсийнхээ төлөө амиа алдаж байсан юм. Германы Мессершмитдүүдтэй тэд ёстой эцсээ хүртэл үзэлцдэг байсан билээ.

Болхи И-16 онгоцоор хурдтай маневртай Мессерийн эсрэг зогсоно гэдэг хүнд байлаа. Оросын тээврийн онгоцны нисгэгчид ихэвчлэн шөнийн нислэг эсвэл цаг агаарын хүнд нөхцөлд нислэг үйлдэж бяцхан үрсээ чадлаараа хамгаалсан түүхтэй. Гэвч хүүхэд тээвэрлэж явсан олон Ли-2 Мессершмитдын галд өртсөн юм.

1942 оны 1 сарын 25 өдөр нисгэгч хошууч А.М.Бильюнский даргатай хоёрдугаар нисгэгч М.С.Макаренко нарын жолоодсон Ли-2 Ленинградын фронтоос 26 өнчин хүүхэд тээвэрлэн төв рүүгээ буцаж явжээ. Тэднийг хамгаалан нэг И-16 дагалдан нисэж байлаа.Тэдний Ли-2 онгоц цамхагны буудагчгүй нисэж явжээ. Гэнэт үүлний цаанаас хоёр Мессершмитд гараад иржээ. И-16 эргэж тэднийг угтан тулалдсан аж. Мессерүүд төд удалгүй И-16 г унагаан шууд тэдэнд рүү дайрав. Тээврийн хүнд онгоц чадлаараа зугтааж байв. Дайсны сум нэг хөдөлгүүрийг нь онож гал авалцаж онгоцны бүхээг дайсны онгоцны суманд сийчүүллээ. Хөдөлгүүрээc нь гал гарч эхлэхэд германы нисгэгчид сөнөсөн гэж үзэн бүсийг орхижээ.

Дайсны суманд хоёрдугаар нисгэгч Макаренко амь үрэгдэж экипажийн дарга Бильюнский хүнд шархадсан байлаа. Хоёрдугаар хөдөлгүүрийн гал аажмаар салхинд унтарч утаа баагуулсан нэлээд гэмтсэн Ли-2 бааздаа нэг хөдөлгүүрээрээ арайхийн буужээ. 3 хүүхэд суманд оногдон амиа алдсан байв.

Хүнд шархадсан Биьюнскийг эмнэлэгт аваачин хагалгаа хийж дайсны суманд сийчүүлсэн нэг хөлыг нь тайрсан аж. Эмнэлэгт байхад экипажийн дарга Бильюнскийг Ленины одонгоор, хоёрдугаар нисгэгч Макаренког Эх орны дайны нэгдүгээр зэргийн одонгоор нэхэн шагнажээ.

Эх сурвалж: ОХУ-ын БХЯ-ны "Звезда" теле суваг

Г.Ганболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.