
14 төрлийн ЭГО буюу "Би" хэмээх үзлийн талаар
1. "Хариуцлагаас зугтах" ЭГО- Бусад хүмүүст хариуцлага тохдог. Нийгмийг, хэн нэгнийг, сургуулиа буруутгадаг.
2. "Би мэднэ" ЭГО- Бүхнийг мэддэг юм шиг аашилдаг. Багахан зэрэг юм мэдчихээд бүхнийг мэдсэн юм шиг аашилдаг.
3. "Айдсанд автдаг" ЭГО- Амжилтаас, алдаанаас, эрсдлээс айдаг. Үүнээсээ болоод урагш ахидаггүй.
4. "Тухлаг бүсэнд автдаг" ЭГО- Байгаа байдалдаа, ажилдаа сэтгэл ханамжтай юм шиг санагддаг. Урагш хөдлөхгүй суугаад л байдаг. Гэхдээ "дотроо урагшлах ёстой" гэдгээ мэддэг.
5. "Бусдыг шүүмжлэх" ЭГО- Өөрөөсөө бусад бүх хүнийг шүүмжилдэг. "Ойлгоё" гэж огт хичээдэггүй.
6. "Шалтаг заадаг" ЭГО- Хийх хүнд "шалтгаан" нөлөөлөхгүй. Хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэдэг. Нэг юм хийхдээ болохгүй бүх талаас нь бодож шалтаг тоочдог.
7. "Бусдад таалагдах гэж оролддог" ЭГО - Бусад хүмүүсийн аясанд тааруулж, бусдын үгээр амьдардаг. Өөрийгөө маш доогуур үнэлдэг.
8. "Шударга байдлыг хүсдэг" ЭГО- Их шүүмжилж, шударга биш байна л гээд байдаг. Болохгүй байгаа бүх шалтгаанаа шударга бус байгаа учраас гэж боддог.
9. "Атаархдаг" ЭГО- Өөрийгөө томруулахын тулд бусдыг жижгэрүүлдэг. Бусад хүмүүсийг доош нь хийж байж өөрийгөө илүү харагдуулдаг.
10. "Хуурамч зан гаргадаг" ЭГО- Бялдууч зантай. Бусдад итгэл төрүүлдэггүй. Дотроо бусдад атаархаж, хор шар нь буцалж байдаг.
11. "Ичимхий зан гаргадаг" ЭГО- Би дуугүй, би багаасаа л ийм даруухан, дуу цөөтэй гэж өөрөө өөртөө итгүүлсэн. Нэрэлхүү зангаасаа болж хөгждөггүй.
12. "Бусдын санаанд тааруулах гэж хичээдэг" ЭГО- Бусад хүмүүсийн бодсоноор байдаг. Бусад хүмүүс ойлгохгүй байгаа учраас би ингээгүй гэдэг байнгын шалтагтай.
13. "Би өөрөө хийнэ" гэдэг ЭГО- Би өөрөө л хийхгүй бол болохгүй. Бусад хүмүүс хийхээр санаанд хүрдэггүй. Над шиг хийх хүн байхгүй гэдэг.
14. "ЭГО-гүй хүн зургаан зүйл хамаг амьтаныг өөртэйгээ адилхан бодьгал" гэж санадаг.
"ЭГО-той хүн зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд бусдаас илүү ухаантай, чадалтай.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.