Төрийн нууц задруулахыг завдсан иргэнд найман жилийн ял оноолоо

Twitter Print
2019 оны 12-р сар 12-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын иргэн А нь гадаадын тагнуулын алба, байгууллагатай хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллүүдийг задруулахаар бэлтгэн цуглуулж байсныг ТЕГ нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар илрүүлсэн.

Уг хэргийг 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэрэгт холбогдуулан найман жил хорих ял оноон шийдвэрлэжээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.