
А витамин
Бүх насны эмэгтэйчүүдэд хэрэгтэй бөгөөд яс, шүдийг бэхжүүлэн, зөөлөн эдийг хамгаалж, арьсыг тунгалаг сайхан болгох ач тустай. Архаг өвчнийг эмчилж, холын харааг сайжруулах төдийгүй хоол боловсруулах системийг дэмждэг.
“А” витаминаар баялаг хоол хүнс: Лууван, хулуу, улаан лооль, тарвас, брокли, папаяа, тоор, улаан чинжүү, бууцай, өндөг, элэг, сүү.
В12
Стресс бухимдлыг хөөх шидтэй В12 витамин нь таныг эрч хүчээр сэлбэнэ, эрүүлжүүлж, дотроос цэвэрлэнэ. Хоолой өвдөж, уруул хагарч, үс хуурайших, арьс загатнах болон нүд өвдөх тохиолдолд ууна. “В2” витаминаар баялаг хоол хүнс: Мах, бяслаг, тараг, ногоо, өндөг, бүх үрийн гурил, бүйлсэн самар болон мөөг.
В6
“Пиридоксин” хэмээх нэрээр хүмүүст танигдсан “В6” витамин нь тархины үйл ажиллагааг сайжруулна, зүрхний шигдээс, марталтаас сэргийлнэ. Мөн цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ. B6 витаминаар баялаг хоол хүнс: Гадил, мах, шош, загас, овъёос, самар, үр болон хатаасан жимс, жимсгэнэ.
В7
Эрүүл, толигор арьсыг бэлэглэгч. Мөн үс, хумсны ургалтад сайнаар нөлөөлж, цусан дахь холестрины хэмжээг тэнцвэржүүлнэ. B7 витаминаар баялаг хоол хүнс: Загас, амтат төмс, бүйлсэн самар, лууван, гадил, бор будаа, амтат чинжүү, өндөгний шар, сүү, бяслаг, тараг.
В9
Зүрхний шигдээс, цусны даралт ихсэх, ой санамжаа алдах, хорт хавдартай болохоос сэргийлнэ. Ялангуяа жирэмсэн эхчүүдэд их шаардлагатай, учир нь ургийг эрүүл өсч торниход их тустай, уураг шим тэжээлээр хангаж, ядрахаас хамгаалдаг. B9 витаминаар баялаг хоол хүнс: Жүржийн шүүс, гүзээлзгэнэ, шош, өндөг, амтат гуа.
D витамин
Кальцийг өөртөө агуулсан “D” витамин нь яс бэхжүүлж, төлжүүлэх ач тустай. Энэ нь судасны хатуурал, “артрит” болон төрөл бүрийн хорт хавдраас сэргийлнэ. Мөн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг бууруулж, тогтворжуулна.
D витаминаар баялаг хоол хүнс: Загас, сүү, элэг болон өндөг.
В12
Зайлшгүй уух шаардлагатай. Бодисын солилцоог хэвийн явахад туслахаас гадна, уургийн нийлэгжилтэд чухал ач холбогдолтой. Зүрхний өвчин, санах ой алдагдах, цус багадалт өвчнөөс таныг хамгаалж, эрүүл аж төрөхөд туслах болно. B12 витаминаар баялаг хоол хүнс: Бяслаг, өндөг, загас, мах, сүү болон тараг.
Е витамин
Е витамин нь хөгшрөлтийн эсрэг үйлилгээтэй, бие махбодийг эрүүлжүүлдэг. Мөн арьсыг чийглэг, гялалзсан болгодог тустай. Е витаминаар баялаг хоол хүнс: Бүйлсэн самар, бууцай, цөцгийн тос болон наранцэцгийн үр.
С витамин
Энэ нь эд эрхтэн дэх уураг болон бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Хоол боловсруулах үйл ажиллагаанд эергээр нөлөөлж, элдэв төрлийн хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг. Эд эсээ сэргээж, ханиад томуу, халдварт өвчнөөс сэргийлье гэвэл С витаминыг сайн хэрэглээрэй. С витаминаар баялаг хоол хүнс: Брокли, усан үзэм, киви, жүрж, амтат чинжүү, улаан лооль, гүзээлзгэнэ болон төмс.
К витамин
Ясыг бэхжүүлж, стресс бухимдлыг тайлдаг. Эрч хүчээр сэлбэж, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмждэг. К витаминаар баялаг хоол хүнс: Бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, ногоо, загасны тос.
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.