Хүүхдэд С аминдэм дутвал өсөлт хөгжлийн хурд нь буурч, ясны хэвийн хөгжил алдагдана

Twitter Print
2020 оны 05-р сар 30-нд 15:04 цагт
Мэдээний зураг,

С аминдэм нь стресс нян эсэргүүцэх, гадна орчинд дасан зохицох чадварыг сайжруулах ба биеийн дулаан нэмэгдэхэд зарцуулалт нь нэмэгддэг. Төмрийн шимэгдэлтэд нөлөөлж, төмөр дутлын цус багадалт үүсэхээс сэргийлэх учраас төмрийн дуталд өртөмтгий хүүхдэд С аминдэм өгөх нь чухал үр дүнтэй.

С аминдэм дутахад чийг бамын өвчнөөр өвдөж яс, шүдний хэвийн хөгжил удааширахын зэрэгцээ судас нимгэрч, бага зэргийн даралтанд арьсан доорх хялгасан судсууд хялбар хагарч, арьсны дор цус хуран хөхөлбөр туяатай болдог. Түүнчлэн биеийн эсэргүүцэл суларч, нянгийн халдвар амархан авдаг.

Хүүхдэд С аминдэм дутвал өсөлт хөгжлийн хурд нь буурч, царай нь цонхийж, уцаарламтгай болдог төдийгүй ясны хэвийн хөгжил алдагдана. С аминдэмийн дутал хаврын улиралд голчлон тохиолдоно. Энэ үед эмчийн заавраар хүүхдэд С аминдэмийг нэмэлтээр өгнө.

Too much vitamin C: What are the side effects and risks?

С аминдэм нь нохойн хошуу, жүрж, төмс, гүзээлзгэнэ, улаан лооль, ногоон өнгийн ногоо, усан үзэмний шүүсэнд их хэмжээтэй байдаг. С аминдэм амархан исэлддэг учраас хүнсний бүтээгдэхүүнийг зөв зохистой хадгалах, хоол бэлтгэх, боловсруулах арга ажиллагааг технологийн дагуу хийх нь чухал.

Эх сурвалж: М.Оюунбилэг, Анагаах ухааны доктор

"2 хүртэлх насны хүүхдийн хооллолт" ном

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.