2 удаа буудуулсан нярай амьд үлджээ

Twitter Print
2020 оны 05-р сар 20-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногт Афганистаны нийслэл Кабулд байрлах эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасагт гарсан халдлагад өртөж, хөлөндөө 2 удаа буудуулсан нярайн амийг эмч нар аварч чаджээ.

Дөнгөж төрөөд удаагүй байсан Аминагийн ээж эх барих эмэгтэйчүүдийн тасагт хэвтэж байсан 16 ээж нарын хамт халдлагад өртөж, амиа алдсан аж. Эмч нар Аминад яаралтай мэс засал хийх шаардлагатай байгааг мөн хөлийг нь тайрч болзошгүй гэдгийг аавд нь мэдэгдсэн ба Аминагийн аав эмч нараас ээжийгээ алдсан охиных нь хөлийг тайрахгүй байхыг аминчлан гуйсан аж. Мэс засал ч амжилттай болж, эмч нар Аминагийн хөлийг тайралгүйгээр бууны сумнуудыг авч чадсан байна.

Кабул дахь эмнэлэгт гарсан халдлагын улмаас нийт 24 хүн нас барсаны дотор нялх биетэй ээжүүд, нярай хүүхдүүд болон сувилагчид байсан аж. Түүнчлэн цагдаагийн дүрэмт хувцас өмсөн, эмнэлэг рүү нэвтэрсэн зэвсэгт этгээдүүд 16 хүн шархдуулжээ. Одоогийн байдлаар тус халдлагыг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байна. Халдлага гарах үед эмнэлэг дотор 140 орчим хүн байжээ. Тус эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасгийг олон улсын эмнэлгийн сайн дурын MSF байгууллага ажиллуулдаг байсан ба ажилчдынх нь дийлэнх нь гадаад улсын иргэд байдаг аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.