Татварын буцаалтыг энэ сарын эхээр иргэдийн дансанд шилжүүлнэ

Twitter Print
2020 оны 05-р сар 05-нд 17:14 цагт
Мэдээний зураг,

Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай. Тухайлбал, орон сууц худалдаж авсан иргэн гурван сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг.

2019 онд худалдан авсан иргэд болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд нийт хэчнээн төгрөг авахаар байгаа тухай Татварын ерөнхий газраас тодруулахад "Бид жагсаалтаа гаргаад холбогдох албуудад нь өгсөн. Нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтсээс иргэдийн данс руу мөнгийг шилжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тиймээс хэзээ иргэдийн дансанд орохыг одоо нийслэл болон аймгуудын төрийн сан мэднэ гэсэн үг. 2019 онд орон сууц худалдан авсан 13,588 иргэн нийт 12.8 тэрбум төгрөг, хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн 8,922 иргэн нийт 2.4 тэрбум төгрөг авахаар байна" гэв.

10 хувийн буцаан олголт хэзээ дансанд нь орох талаар Нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтсээс тодруулахад "Уг буцаан олголт 2-3 ээлжээр олгогдох бөгөөд эхний ээлжийн буцаан олголт тавдугаар сарын эхээр иргэдийн дансанд орж эхэлнэ" гэсэн тайлбар өглөө.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн буцаалт авах боломжтой. Гэхдээ 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголтыг 2021 онд олгоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоогийн татварын буцаан олголт нь 2019 онд орон сууц худалдан авсны буцаан олголт юм. Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.