Энх-Амгалан хааны аяга 30 тэрбум төгрөгөөр зарагджээ

Twitter Print
2019 оны 11-р сар 30-нд 14:39 цагт
Мэдээний зураг,

Манж Чин гүрний Энх-Амгалан хааны хэрэглэж байсан бадамлянхуатай паалан аяга Хонконгод болсон дуудлага худалдаагаар 87.2 сая хонконг доллар буюу монгол мөнгөөр 30.2 тэрбум төгрөгөөр зарагджээ.

Чин гүрний үед барууны паалан эдлэл Гуанжөүгээр дамжин Хятадын эх газарт нэвтэрсэн бөгөөд гоёмсог загвар, уран нарийн хийцээрээ хааны ордны тансаг эдлэл болсон байна. 

Дашрамд сонирхуулахад Энх-Амгалан хаан 1661-1722 онд төр барьсан Чин улсын дөрөвдүгээр хаан, манж хүн байв. 1690 онд Зүүнгарын ойрд монголчуудтай манж Чингийн цэрэг Улаан бутанд тулалдсан бөгөөд түүний дараа 1696 онд Энх-Амгалан хаан өөрийн биеэр 8 түмэн цэрэг авч мордон, Зуун модноо Галдан бошигттой байлджээ. Хүч тэнцвэргүй энэ тулалдаанд Галдан бошигт дийлдэж дутаасан юм.

Энх-Амгалан хааны аяга 87 саяар үнэлэгджээ

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.