Олон хүүхэд төрүүлэгсдийг урамшуулан шагнав 1937 он

Twitter Print
2020 оны 06-р сар 02-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг 1937 оны төгсгөлөөр төрөөс онцлон урамшуулан, 100 төгрөг, хүндэтгэлийн үнэмлэх олгон шагнасан тухай Ардын Үндэсний Эрх сонинд нийтэлсэн мэдээллийг нүүр номын андууддаа хүргэе. Эхчүүдээ хөхиүлэн дэмжсэн төрийн анхны урамшуулал энэ байж болох талтай. Таны эмэг эх, эх болон хамаатан, садангууд чинь эдний дунд байх вий. Монголын үрс маш олон болтугай!

...Аливаа улсын хөгжин мандах буюу буурай ану тэр улсын хүмүн амын олон цөөхөн болох явдал лугаа шууд холбогдмуй. Ер ард иргэний эрүүл мэнд, ариун цэврийг эрхэмлэж түүний үр үндсийг сайжруулах явдал болбоос улс төрийн чухал нэгэн зорилго мөн амуй.

Аль аль аймаг сумын хэн хэн хичнээн хүүхэд төрүүлснийг дурдваас:

1. Архангай аймаг

Заг сумын Шагдарын Лодой, мөн сумын Санжийн Төр, Буриад сумын Дондогийн Аягдаш, Дамдины Балдан, Өндөрсант сумын Жамын Чүлтэм, Дамдины Лодойжав, Хотонт сумын Пүрэвжавын Дорж, Тосонцэнгэл сумын Лувсангийн Гонгор, Баянуул сумын Шарав, Их уул сумын Намсрайн Аюурзана, Могот сумын Цэрэнгийн Мятав, Өлзийт сумын Санжаагийн Ваанчиг, Цэцэрлэг сумын Ламжавын Лхамсүрэн, Жаргалант сумын Сандагийн Намсрайжав, Идэр сумын Цэвэгмидийн Лхамсүрэн, Чулуут сумын Тойнболын Дэмчигдагва нар тус бүр 8 хүүхэд төрүүлсэн ба мөн Идэр сумын Ганжуурын Балсан 9.

2. Хэнтий аймаг

Дадал сумын Одонгийн Нацагдорж, Батноров сумын Цэвэгмидийн Лувсан, Дундбаян сумын Майдар, Баян сумын Цэвэгийн Дамбийням, Биндэр сумын Нямын Дулам нар тус бүрий 8, Өмнөдэлгэр сумын Жамсрангийн Цэдэв, Цэнхэрмандал сумын Жамбалын Сандаг, Биндэр сумын Ваанчилын Дулам нар тус бүр 9.

3. Хөвсгөл аймаг

Цагаан үүр сумын Цагааны Жамьян 9, Баян уул сумын Дамбий, Рашаант сумын Баасангийн Гэндэн, Балжирын Лүндэв, Их уул сумын Нармандахын Ринчин, Рэндагвын Гармаа, Тэшиг сумын Равдангийн Тогтох, Ринчинлхүмбэ сумын Занын Жалчив, Сосорын Бишрэлт, Эрдэнэбулаг сумын Содовын Базар, Их уул сумын Дэжидийн Ойдов, Даваанямын Цэдэн нар тус бүр 8, Ринчинлхүмбэ сумын Манжирын Пунцаг, Ханх сумын Дэжидийн Ринчин нар тус бүр 10.

4. Увс аймаг

Малчин сумын Масугай, Давст сумын Галсан, Улаангом сумын Ихэн, Зүүн Хангай сумын Орос, Тариалан сумын Аюушийн Үлэмж, мөн Өвгөний Аюурзана, Түргэн сумын Доржийн Маяа, тус сумын Мятав нар тус бүрий 8, Малчин сумын Лхамсүрэн, Сагил сумын Очирын Цэрэн нар тус бүр 9, Түргэн сумын Мөнхийн Ринчин 10.

5. Сэлэнгэ аймаг

Сэлэнгэ сумын Шаравын Цэрэн, Өргөнтуул сумын Дэнзэнгийн Цэрэндорж, Дархан сумын Даржаагийн Гомбо нар тус бүрий 8, Орхонтуул сумын Нямын Ринчин, Сайхан сумын Жамбын Самдан нар тус бүр 9.

6. Өмнөговь аймаг

Ноён сумын Жагварал 9

7. Дорноговь аймаг

Сайхан сумын Дэлгэрийн Буянтогтох 8

8. Өвөрхангай аймаг

Ховд сумын Төмөрийн Аварзэд, Баруун баян улаан сумын Цэрэнпилийн Гончигдаш, Баруун Өлзийт сумын Гомбын Лувсанбат, Хайрхан дулаан сумын Пунцагдаш, Зүүн баян улаан сумын Солийн Сэмбээ, Равжир, Богд уул сумын Чимид нар тус бүр 8, Төгрөг сумын Цэвэгпалам 10.

9. Завхан аймаг

Шилүүстэй сумын Зочин, Дэлгэр сумын Баасан нар тус бүр 9, Шилүүстэй сумын Очир, Жаргалан сумын Хандхүү, Ядам, Шархүү, Чандмана сумын Өлзийбаяр, Алдархаан сумын Чулуун, Дөрвөлжин сумын Пүрэв, Чандмана өлзийт сумын Ундрах нар тус бүр 8

10. Ховд аймаг

Тайлан сумын Бэргэн, Хүрмэн сумын Баярлтай, Мянгат сумын Пунцаг, Багад сумын Халиа 8

11. Төв аймаг

Галбадрах сумын Жаргалын Тамжав, Дэлгэрэх сумын Дашийн Норжмоо, Цагаан дэлгэр сумын Адилбиш нар тус бүр 9, Баян бараат сумын Дашийн Ринчин, Эрдэнэ сумын Бямба, Өнжүүл сумын Жамсрангийн Должинсүрэн, Лувсантын Дулам, Дэлгэрэх сумын Малж, Цэнд, Сумьяа, Эрдэнэ сумын Галдангийн Цэрэнпил, Мөнгөнморьт сумын Сономын Бүтэд, Угтаалцайдам сумын Лувсангийн Цэнд, Гонгорын Дашдулам нар тус бүр 8, Өнжүүл сумын Дугарын Чимид 11-ийг тус тус төрүүлжүхүй.

Дорнод аймгийн бүртгэл ирээгүй ба Улаанбаатар дор 8-аас дээш хүүхэд төрүүлсэн үгүй баймуй.

Б.Баясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.