Moderna компанийн вакциныг аюулгүй гэж үзжээ

Twitter Print
2020 оны 12-р сар 16-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Хүнс болон Эмийн чанарын хяналтын албаны мэргэжилтнүүд Америкийн Moderna компанийн коронавирусын эсрэг вакциныг аюулгүй бөгөөд үр дүнтэй гэж үзжээ.

Тус албанаас гаргасан тайланд Moderna компанийн коронавирусын эсрэг вакцин нь КОВИД-19 халдвараас 94.1 хувийн үр дүнтэйгээр хамгаалж байгаа тухай онцолжээ. Түүнчлэн тус тайланд дурдсанаар Moderna компанийн вакцин арьс өнгө, яс үндэс үл хамааран бүгдэд нь ижил үр дүнтэйгээр үйлчилж байгаа нь тогтоогдсон ба 65-аас дээш насны хүмүүсийг коронавирусын халдвараас 86.4 хувь, 18-65 насны хүмүүсийг 95.6 хувиар хамгаалж байсан байна.

Америкийн Moderna компани өөрийн гаргаж авсан коронавирусын эсрэг вакциныхаа зөвшөөрлийг яаралтай журмаар авах хүсэлтээ энэ сарын 1-нд өгсөн юм. Америкийн Хүнс болон Эмийн чанарын хяналтын албанаас гаргасан тайланд бичсэнээр Moderna компанийн коронавирусын эсрэг вакциныг хийлгэсэн хүмүүст ноцтой гаж нөлөө илрээгүй ба вакцин хийлгэсний дараа халуурах, толгой өвдөх, булчин, үе мөч өвдөх шинж тэмдэг зарим хүмүүст нийтлэгээр илэрч байжээ. Хадгалалтын горимын хувьд Moderna компанийн вакциныг цельсийн - 20 хэмд хадгалах ёстой ба энэ нь тус вакциныг энгийн хөлдөөгчинд хадгалж, тээвэрлэх боломжтой гэсэн үг юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.