
Ухаалаг утаснаас болж өсвөр үеийнхний нүд их муудаж байна. Одоогоор дэлхий даяар настангуудын 1,5-5 хувь нь алсын хараа муутай гэсэн тоо байгаа.
- Европд алсын хараа муутай хүмүүсийн тоо 1-1.5 хувиас хэтэрдэггүй байсан бол одоо 30 хувьд хүрсэн.
- Хятадад 80 хувь
- Өмнөд Солонгост 90 хувь
Нүд муудахаар нүдний гол 4 өвчнөөр сохрох аюул нэмэгддэг.
1. Болор цайх
2. Нүдний даралт ихсэх
3. Макулайн доройтол (нүдний угийн шар толбны хэсэг)
4. Нүдний торлог ховхрох
Нийт хараа муутайчуудын 5 хувь нь яваандаа сохордог бол байнга алсыг хардаг нүд л зөв хөгждөг. Хятад Солонгос нар хүүхэд өсвөр үеийнхний харааг хамгаалах дорвитой арга хэмжээ авах болжээ.
Өмнөд Солонгост 19 нас хүрч байж насанд хүрдэг. Насанд хүрч байж ухаалаг утас авах эрхтэй болдог байна. Түүнчлэн, авсан утсанд нь заавал зарим аппуудыг суулгасан байх ёстой. Тэр нь порно, хүчирхийлэлтэй сайтууд руу оруулдаггүй, түүнээс гадна шөнийн 12:00 цаг болмогц бүх тоглоомын серверүүд залуучуудын утаснуудтай холбоогоо тасалдаг.
Ухаалаг утасны хэрэглээ өдөрт тодорхой хэмжээний хугацаа давбал эцэг эхэд нь мессежээр хүүхдээ анхаарна уу гэсэн мэдээлэл ирдэг. Хятадууд энэ жилээс бүх сургуулиудад ухаалаг утасны хэрэглээг хориглосон. 1,5-2 цаг орчим хичээллээд бүх хүүхдүүд гадаа гарч 20 минут завсарлана. Нарны гэрэлд хүүхдийн хүүхэн хараа нарийсаж, нүдний торлог дээр тусах зураг улам тод болдог. Нүдний хэлбэр бөөрөнхий хэвээрээ, урт болохгүй, хараа муудахгүй гэсэн үг. Гадаа гарахаар хүүхдүүд бас алс хол руу харж нүд нь амардаг.
Нүдийг 25 нас хүртэл хамгаалчихсан байхад нүдний өсөлт зогсоод хараа муудах нь эрс багасдаг. Нүд муудаад, нүдний хэлбэр зууван, хазгай, урт богино, хавчиг хэлбэртэй болбол эрүүл биш хөгжиж, хожим яаж ч хараа засаж хагалгаа хийлгэсэн ч гаж өсөлттэй хэвээр байна. Нүдний гаж өсөлт өтөлж хөгшрөх үед асуудал болдог.
Тиймээс хүүхдүүдийнхээ харааг хамгаалцгаая!
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.