Мелатонин байгалийн хамгийн хүчтэй дархлаажуулагч, биеийг хоргүйжүүлэгч юм

Twitter Print
2021 оны 11-р сар 10-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

МӨНХИЙН ЗАЛУУ НАСЫГ ДАРХАЛДАГ ОНЦГОЙ НЭГЭН ДААВРЫН ТУХАЙ МЭДЭЭД АВААРАЙ

Хүн төрөлхтөн хэдэн зуу мянган жилээр ч хөгшрөлтийг зогсоох, залуу насыг мөнхөд хадгалах зүйлийг эрж хайсан авч одоог хүртэл тэгтэл олигтой үр дүнд хүрээгүй л байна. Гэвч харамсах хэрэггүй, мөнхийн залуу биш юм аа гэхэд залуу насыг хангалттай удаашруулах боломжтой болохыг нотоллоо.

Үүний тулд хэдхэн тодорхой дүрмийг л баримтлах шаардлагатай бөгөөд үр дүн нь шинжлэх ухаанаар батлагдсан болно.

Чухам юун тухай яриад байна вэ гэвэл, "Мөнхийн залуу даавар" нэртэй залууханаар урт наслах хамгийн гол үндсэн эх үүсвэр болдог-МЕЛАТОНИН гэдэг дааврын тухай юм.

Мелатонин гэдэг энэхүү даавар хүний бие организмд боловсорч бий болдог. Анх 1958 онд профессор Аарон Лернер нээсэн бөгөөд түүнээс хойш хийгдсэн олон тооны судалгаа шинжилгээний дүнд өвчинг эдгээдэг, залуу насыг уртасгадаг болох нь нотлогдсон. Мелатонин нь хлостериний төвшинг багасгаж, стрессийн дааврын хөнөөгч үйлчилгээг багасгаж, ялангуяа өвчлөлтийн дараа нөхөн сэргээхэд хүндрэлтэй ахимаг насны хүмүүст гайхалтай үйлчилдэг. Үүнээс гадна даралт ихсэх, харшил, ханиад томуу, Альцгеймер зэрэг үйлчилдэг өвчнөөс нь илүү үйлчилддэггүй өвчнийг тоочвол арай хялбар юм. Ийм чухал учраас эмийн хэлбэрээр үйлдвэрлэн эмийн сангуудаар худалдаалдаг бөгөөд өнөөдөр олонхи америкчууд, европчуудын хувьд мелатонин нь витамин шиг оройд уудаг нормтой байдаг. Орлогоо сайжруулахаар "Манайд мелатонин зарж байна" гэсэн бичиг эмийн сангуудын үүдэнд өлгөдөг байсан үе ч Америкийн түүхэнд бий. Гэхдээ заавал эмийн сангаас худалдаж авахгүйгээр бие махбодид аль ч насанд энэхүү дааврын төвшинг ихэсгэх байгалийн аргууд байдаг.

• Эпифиз- Мелатонинийг үүсгэгч

Эпифиз гэж булчирхай бөгөөд насжилтын өөрчлөлтийг хянадаг юм.Мелатонины хамгийн их боловсруулалт хүүхэд насанд байдаг бөгөөд дараа нь аажмаар багасч байдаг. 60 наснаас хойш мелатонины төвшин хэвийн хэмжээнээс 20% хүртэл багассан байдаг. Үүнээс хамааралтайгаар дархлаа хамт суларч, "Насжилтын өвчингүүд" үүсч эхэлдэг юм.

Эпифизийг мөн тархины зүрх хэмээн нэрлэдэг.Тэрээр мелатониний тусламжтайгаар зүрхний ажиллагаанд тусалдаг ба бүх биеэр дохио мэдээг дамжуулдаг.

• Яагаад нойр хамгийн сайн эм гэж?

Зовлон тохиолдвол сайн унт гэдэг ардын үг үнэний ортой. Олон тооны судалгаагаар хэн их унтана, тэр бага өвдөж урт насалдаг нь батлагдсан байдаг. Учир нь мелатонины хоногийн хэмжээний 70% нь шөнө боловсордог аж. Тэр л бидний био хэмнэлийг хэвийн болгон зохицуулж, өглөө цовоо сэргэлэн сэрэхэд тусалдаг байх нь. Орой бүрэнхий болохоос эхлэн энэхүү даавар боловсорч эхлэх бөгөөд шөнийн 0 цагаас өглөөний 4 цагийн хооронд хамгийн оргил хэмжээнд боловсордог харин үүр цайхаас эхлэн багасна.

Биднийг унтаж байхад мелатонин сэргээж, засварлаж, бэхжүүлж ажлаа хийж байх болно. Байгалийн хамгийн хүчтэй дархлаажуулагч, биеийг хоргүйжүүлэгч юм. Нас ахихын хирээр мелатониний боловсруулалт багасч ирэх нь бие махбодийн бусад системд, бууж өгөх цаг ирлээ, хөгшрөх цаг боллоо гэсэн дохио болдог. Хэрэв залуу махбодид ч гэсэн мелатонин бага байвал мөн л хурдтайгаар хөгширч эхэлнэ. Өргөн хүрээнд хийгдсэн судалгаагаар, тогтмол шөнө ажилладаг хүмүүс мелатониний архаг дутагдалтай байсан ба зүрхний титэм судасны өвчин, судасны өвчин, бодисын солилцооны хам шинж зэрэг өвчтэй, тэдгээрээс шалтгаалж, таргалалт, чихрийн шижин, атеросклерозоор өвдөх боломж нь 40-60%-ийн өндөр эрсдэлтэй байсан нь нотлогдсон. Нэг үгээр хэлэхэд амьдралаа богиносгох баглааг өөрсдөө бэлдсэн байсан юм.

• ШӨНӨ БА ХАРАНХУЙ

(мелатонинийг үйлдвэрлэх хоёр чухал эх үүсвэр)

Эрдэмтдийн хийсэн чухал дүгнэлт:

Хүн шөнө харанхуйд унтах хэрэгтэй. Яагаад? Учир нь эпифиз өдөрт нь "аз жаргалын гормон" буюу серотонинийг боловсруулдаг. Хэрэв серотонин хангалттай байвал хүний сэтгэл санаа өөдрөг баяр баясгалантай байдаг, хангалтгүй бол сэтгэл гутрал, дарамттай байдал, депресс, тайван биш байдал үүсдэг. Харин цонхны цаана бүрэнхий болж эхлэхэд эпифиз мелатонинийг боловсруулж эхэлнэ. Хэрэв бид байгалийн заяасан хэмнэлээр амьдардаг байсан бол бага өвдөж, цагаасаа эрт үхэл хамаагүй бага байхсан. Хүн цахилгааныг бий болгоод шөнө харанхуйд чийдэнгийн гэрэлд унтахгүй амин чухал даавраа алдах юм гэж байгаль эх урьдчилан харж чадаагүй нь харамсалтай.

Шөнийн 0-4 цагийн хооронд мелатонин идэвхтэй боловсордог цагаар зүгээр амрах биш нам унтах ёстойг мэдэх хэрэгтэй. Мелатониныг нөөцлөх боломжгүй юм, шөнөдөө боловсорсон нөөц зөвхөн орой бүрэнхий хүртэл хүрэлцэх хувь гэдгийг бүү мартаарай. Шөнийн амьдралын хэмнэлтэй хүмүүст анхааруулахад, өдөржин нам унтсан байлаа ч өдөрт бие махбодид мелатонин даавар огт боловсордоггүй юм шүү.

Том хотын илүү гэрэлтүүлэг хүмүүсийн насыг богиносгож байдаг гэж эрдэмтэд үзэж байна. Бүр "эрлийн бохирдол" гэдэг нэр томьёо хүртэл гарсан байдаг.

Тэгэхээр эрдэмтдээс таван " Шөнийн зөвлөгөө"-г толилуулж байна.

• 1. Шөнө унтахдаа зузаан хөшгөөр цонхоо бүтэн хааж бай. Мелатонин даавар зөвхөн харанхуйд боловсордог!)

• 2. Асаалттай телевизор, чийдэнтэй унтаж огт болохгүй.

• 3. Шөнө босохдоо тод гэрэл асаалгүй бүүдгэр ширээний чийдэн байхад болно.

• 4. Оройтож унтахаар бол өдрийн тод гэрэлд биш бүүдгэр өрөөний гэрэлтүүлэгтэй өрөөнд суугаарай.

• 5. 12 цагаас өмнө унтахыг хичээгээрэй, мелатонин зөвхөн шөнийн 12-4 цагийн хоорнд боловсордгийг бүү март!

Image result for melatonin sources

Мелатониний боловсруулалтыг яаж сайжруулах вэ?

Азаар энэ нь тийм хэцүү биш.

• 1. Өдрийн дэглэмийг хүндэл.

Орой эрт унтаж ( оройн 10 цагаас) өглөө нар мандахад босдог хүмүүст мелатонин их хэмжээгээр боловсорч бий болдог бөгөөд ийм хүмүүс өдрийн турш идэвхтэй, ажиллах чадвар өндөртэй байдаг.

• 2. Их хэмжээгээр эм хэрэглэх, кофе уух,согтууруулах ундаа, тамхины хэрэглээ зэрэг нь мелатониний боловсруулалтыг багасгадаг.

• 3. Хүнсний хэрэглээндээ мелатонин, серотонины материал болдог триптофан гэж нэрлэгддэг аминохүчилийг ихээр агуулсан хүнсийг аль болох ихээр оруулах. Триптофан ихээр агуулсан хүнсэнд: хатуу сортын бяслаг,тахианы өндөг,өөхгүй мах,шош,хулууны үр,самар зэрэг орох ба бүр байгальд бэлэн байдлаараа ч байдаг. Зөвхөн хүн төдийгүй амьтан, бүр ургамал хүртэл энэхүү дааврыг боловсруулдаг- эрдэнэ шиш, цагаан будаа, овёс, улаан лооль, банан, арвай зэрэг ихээр агуулдаг. Эдгээр хүнсийг унтахаар хэвтэхээсээ 1 цагийн өмнө идэхэд тохиромжтой. Энэ үед цусан дахь мелатонины төвшин ихэсч байх бөгөөд нөлөө нь мэдрэгдэх болно. Нүүрс ус агуулсан хүнс бие махбодид мелатонин боловсроход нөлөөтэйг хэлэх хэрэгтэй.

• 4. Амин дэмийн талаар мартаж болохгүй. В3; В6 витаминууд энэ дааврын боловсролтыг сайжруулахад нөлөөтэй. В3 витаминаар чангааз, наранцэцэгийн самар, улаан буудайн бүтэн үр, арвай; В6 витаминаар мөн улаан буудайн бүтэн үр, лууван, ойн самар, шар буурцаг, сам хорхой, хулд загас зэрэг хүнс баялаг байдаг.

Эдгээр амин дэмийг эмийн хэлбэрээр бэлэн авах бол, В6 сэргээх үйлчилгээтэй нойр сэргээж магад тул өглөө, В3-г орой уувал уувал мелатонин боловсроход тусална.

Image result for melatonin sources

• 5. Цахилгаан орчингоо хянаарай.

Цахилгаан соронзон орон нь булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлдөг тул боломжоороо хязгаарлаж, ядаж шөнө унтах өрөөнөөсөө цахилгаан техникийг холдуулах хэрэгтэй. (компьютер, хувилах машин, тв,цахилгаан дамжуулагч утас гм) 

Сөрөг тал бий юу?

Алив юм ихдэхээрээ буруу болдогчлон америкчуудын хэтрүүлэх хандлага нь эрдэмтдийн сэтгэлийг зовниож байна. Уг булчирхай нь өдөр тутам тодорхой зохицолтой маш бага хэмжээгээр дааврыг ялгаруулж байдаг. Харин хэт ихээр нэмж хэрэглэвэл нойрсуулах үйлчилгээ үзүүлдэг, ийм үйлчилгээг зөвхөн өндөр настай хүмүүст л хэрэглэж болно.

Эцэст нь судалгааны үр дүнд эрдэмтэд зохист төвшинд мелатонин дааврыг ихэсгэж анхаарч чадсан хэн хүн эрүүл мэндээ хадгалж,хөгшрөлтийг зогсоон, 120 нас хүртэл эрч хүчтэйгээр урт наслах бүрэн боломжтойг нотолсон юм.

Эх сурвалж: Ария Гвоздиковская, Биологийн шинжлэх ухааны дэд доктор, доцент

Хөрвүүлэн хүргэсэн: Ц.Ганцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.