“АЛТАЙ” ЯТГЫН Д.ГАНПҮРЭВ ЗАГВАРЫН ШОУ НАЙРУУЛНА

Twitter Print
2022 оны 05-р сар 05-нд 13:27 цагт
Мэдээний зураг,

“АЛТАЙ” ЯТГЫН Д.ГАНПҮРЭВ ЗАГВАРЫН ШОУ НАЙРУУЛНА

“Уран гоёл” урлангийнхан энэ сарын 7-ны 18 цагт "The One event hall"-д хувцас загварын том шоу хийх гэж байгаа дуулиан тараад байгаа. “Зүгээр нэг байдаг л шоу биш, урлахуй, урлаг хоёрыг хослуулж ирсэн зочдыг монгол соёлоороо гайхшруулсан арга хэмжээ болгоно“ гэж тэрээр “Уран гоёл” урланг үүсгэн байгуулагч, ангийн анд Ш.Должинсүрэндээ амалжээ.

Язгууртны, угсаатны, өдөр тутмын, хуримын 60 гаруй загвар толилуулах энэ шоунд Гадаадын Элчин сайдууд, улстөр, бизнес, урлан соёлын алдартнууд зочлон ирэх бөгөөд  Төрийн туульч, МУСГЗ А.Балдандорж /Mongol Tuuli/, “Алтай” / ALTAI BAND /, “Мөнхийн реп”, UB Drums хамтлаг /UB Drums/, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ /Munkh-Erdene Chuluunbat /, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа /Уртын дуучин Д.Жавхаасайхан Д.Үүрийнтуяа/, жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун /аgii Altangerel Nomuun Gantumur /, эвэр бүрээч С.Одсүрэн / Хэрэнлиг Жүрхэн /, хийлч Х.Ариунсайхан / Violinist Ariunaa /, реги Macho / Macho Mt / нарын уран бүтээлчид, загварын Андра агентлаг /ANDRA Academy/ бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.

Тус шоуны тасалбарын үнэ ижил төрлийн арга хэмжээнээс харьцангуй хямд, суудлын тоо хязгаартай. Тасалбар худалдан авч, амралтын нэгэн үдшийг ойр дотны хүмүүстэйгээ хамт мартагдашгүй дурсамжтай өнгөрөөе гэвэл 77004576, 99041243 тоот утсаар холбогдож, эсвэл “Уран Гоёл Урлан” гэсэн фэйсбүүк чатаар мэдээлэл авч болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.