
Европын холбооноос Монгол Улсыг мөнгө угаалттай тэмцдэггүй орнуудын хар жагсаалтад оруулж буйгаа албан ёсоор зарлалаа. Энэхүү жагсаалтад Монголоос гадна Панам, Багамын арлууд, Маврик, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве гэх 12 орныг Европын холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй гэж үзжээ.
Европын Комисс өчигдөр ЕХ-ны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээгээ албан ёсоор танилцуулсан байна. Тус цогц арга хэмжээнд бохир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулснаас гадна ирэх нэг жилийн хугацаанд дээрх гэмт хэргүүдтэй тэмцэх журам, хяналт тавих зохицуулалтуудыг тусгажээ.
ЕХ-ноос өчигдөр олон нийтэд зарласан хар жагсаалтад 12 улс шинээр нэмэгдсэн бол Босни Герцеговин, Этиопи, Гуяана, Лаос, Шри Ланк, Тунис гэсэн зургаан улсыг хар жагсаалтаас хассан байна.
Хар жагсаалттай холбоотой шинэ бодлого ирэх аравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр ЕХ-ны банкууд болон санхүүгийн бусад фирмүүд дээрх улстай харьцаж буй үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан шалгах, судлах үүрэг хүлээхээр болжээ. Түүнчлэн жагсаалтад орсон улс орнуудын компаниуд ЕХ-ноос шинэ санхүүжилт авах эрхгүй болох аж.
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(107.72.164.36) 2020-05-08 12:15Ideechingyydeesee bj bna ynen bailgyi iim umaar toglohgyi bailgyi
Хариулах
Zochin
(66.181.161.121) 2020-05-06 15:02Unen ymuu gadnaas orj irsen mungiig aihtar shalgadag gee bzdee arai ugui bhaa anduursan bn
Хариулах