Шамбалын хаалга буюу дэлхийн гайхамшигт пирамид

Twitter Print
2023 оны 04-р сар 17-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

Эрдэмтэд, түүхчдийн хувьд дэвшүүлж буй асуудал нь нууцлаг бүтэцтэй эртний түүхийн талаарх бидний үзэл санааг нурааж, сонгодог сурах бичгүүдийг дахин үндсэн аргаар бичихийг шаардаж буйд байгаа билээ.

1. Кайлас уул (Кайлаш)

Энэ бол хүний хийсэн пирамидын нэг бөгөөд нууцлаг Бурханы хотын орох хаалга болгосон хамгийн алдартай уул юм. Төвдийн өндөрлөг газраас баруун тийш, Непалийн хилээс хоёр зуун километр зайд оршдог. Маш ер бусын хэлбэртэй байдгаас уул биш гэдгийг нотлож байна. Оросын эрдэмтдийн гаргасан мэдэгдэлд эртний пирамид гэгдэж байна. Хэрэв энэ тодорхойлолт үнэн бол эртний соёл иргэншлийн түүхийг дахин бичих ёстой хэмээжээ.

Үнэндээ энэ уул өнөөдрийн байдлаар хамгийн том пирамид гэгдэх болжээ. Уулын бүтэц, зохион байгуулалтыг судалсан эрдэмтэд уул нь зохих хэлбэртэй гэж үздэг боловч бусад пирамидаас ялгаатай нь орой болон төгсгөл цэгүүдэд чиглэсэн хатуу чиг байдаггүй, олон зуун жижиг пирамидуудын цогцолбор төв юм гэжээ. Олон мянган зууны туршид орчлон ертөнцийн тэнхлэгийг дамжин өнгөрдөг манай дэлхийн системийн төвийг энэ уулаар авч үздэг. 

Image result for Кайлас уул

Гаргасан дүгнэлтийн хувьд: Кайласын диаметр өндрийн метртэй тэнцүү бөгөөд энэ нь хойд туйл хүртэлх зайтай тэнцүү юм.
Уулын зүүн хойд талд Төвдийн "Тэнгэрийн оршуулга" эртний уламжлалт хүн оршуулах газар олон зууны туршид (нас барсан хүмүүс тэнгэрт гараад шувуу, араатан амьтдаар хооллодог гэх домог бий) үлджээ. 
Мөн Төв Азийн Олимп хэмээн нэрлэдэг (Olympus Central Asia) Буддын шашны эртний домгоор бол энэ нь Чакрасамвара болон бусад дээд хүчирхэг бурхдын нууцыг эзэмшсэн бурхадын орон юм.

Хэрэв та Kaйласыг зөв бодол, хүсэл эрмэлзэлтэйгээр 1 удаа тойрвол өөрийн өнгөрсөн амьдралын туршид хуримтлагдсан нүглийг арилгаж чаддаг бөгөөд 13 удаа тойрвол дараагийн амьдралдаа зовлон зүдгүүрийг умартах, 108 удаа тойрч чадах аваас Нирвана дүрд хувирч Брахма-гийн хамгийн дээд оронд очно хэмээдэг. Бурхан багшаас өмнө Төвд Бөөгийн шашин шүтлэгтэй байсан бөгөөд уламжлал нь одоо ч амьд байгаа юм. Бурханы хамгийн анхны багш болох Бон, тэнгэр буюу байгалийн хүчит хүчинг хянахын тулд хүмүүст сургах гэж ирсэн гэж үздэг. Эртний Бурханы шашин шүтдэг хүмүүс, мөн тэдгээрийн бүхий л шидтэнгүүд домогт Шамбалын нууц хаалганы хөтөч гэдгийг тунхагладаг.

Кайлас уул нь бүхэлдээ Атлантууд буюу лемурчуудын өмнөх соёл иргэншлийн хиймэл бүтэц юм. Тэд өөрсдийгөө өнөөдрийг хүртэл сомати байдалд оруулсан гэжээ. Дэлхий дээр гамшиг тохиолдон соёл иргэншил нь мөхөж эхэлмэгц Атлантууд тэндээс хүн бүрийг аврахаар гарч ирнэ. Ирээдүйд бид энэ нууцыг тайлж, олон асуултанд хариулт олох боломжтой болно хэмээсэн байна.

2. Гарут

Индонезид бүртгэгдсэн "Гарут" нь хүмүүн төрөлхтөний бүтээсэн бас нэг гайхалтай нууцлаг бүтэцтэй пирамид юм. Өнөөдрийг хүртэл судлаачид энэхүү загварт яг тохирох хэлбэрийг тодорхойлж чадахгүй байгаа юм. Зарим малтлагаар олон тооны нуугдмал нүднүүдыг чулуугаар нуусан байдаг. Тэр ч байтугай Гизагийн хамгийн алдартай Их Пирамидаас илүү том хэмээгдэж байгаа юм. Арван мянган жилийн өмнө түүний өндөр нь ойролцоогоор хоёр зуун метр байв. Хөрсний дээд давхаргын карбоны шинжилгээгээр бидний энэ үеэс даруй 6 мянган жилийн настай хэмээдэг бөгөөд доод давхаргууд нь хагас мянган жилийн настай юм.

Image result for Garut mountain

Геологч эрдэмтэд гео-цахилгаан судалгааг ашиглан хөрсний давхрагуудын малталтыг нотлох баримтаар хайж олдог байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдээс харахад энэ өндөрлөг нь байгалийн хэлбэр биш хэмээдэг.

Орчуулсан: Р.Сайхан-Уул 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (62.202.191.88) 2019-10-05 14:33
      • 0
      • 0

      Ene uuliin tuhai orociin erdemten ih goe nom bichsen. Ene bol gaihaltai ertunts.

      Хариулах