
Хүний бие, сэтгэлийг дотроос нь хордуулагч, гадны муу нөхцөл бүртэй ханьсан нийлж хэмлэн өвчлүүлэгч гурван хор.
1. Хүсэл шуналын сэтгэл нь (бэлгэдэл нь тахиа) бие махбодын хийн зургаан бэлгэ чанарыг хямраана.
2. Уур хилэнгийн сэтгэл нь (бэлгэдэл нь могой) бие махбодын шарын долоон бэлгэ чанарыг хямраана.
3. Тэнэг мунхаг нь (бэлгэдэл нь гахай) бие махбодын бадганы долоон бэлгэ чанарыг хямраана.
Эдгээр гурван хортой сэтгэл хүнд өчүүхэн төдий үүсэхэд л бие, сэтгэлийг шууд хордуулах эх үүсгүүр болно. Энэ гурван хорт сэтгэл байгаа цагт ямар ч өвчнөөр өвчлөх магадлал бэлэн байсаар л байна.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.