Хүүхдийг хангалттай эрхлүүлээгүйгээс анхаарал татах үйлдлүүд хийж эхэлдэг

Twitter Print
2022 оны 09-р сар 12-нд 17:56 цагт
Мэдээний зураг,

Эрхлүүлэх

Орчин үеийн Япон хүүхдүүд өөрсдөдөө анхаарал хэт татах дуртай болсныг мэргэжилтнүүд онцолж байна. Үүнийг олон улсын хэллэгээр Attention Behavior гэнэ. “Ээжээ энийг хараа! Аав аа намайг сонсооч!” гэх нь хүүхэд бүхний зан ааш мэт боловч энэ нь удаан хугацаанд үргэлжлэн явсаар хэтрээд аюултай, тэр бүр хүсэмгүй үйлдлүүдээр удаа дараа илрэх явдал ихэсчээ. Тухайлбал зориуд аяга тавга хагалах, найз нөхдийнхөө үснээс татаж чангаах, ус асгах гэх мэт. Тэгвэл энэ юунаас үүдэлтэй вэ?

Хүүхдийг хангалттай эрхлүүлээгүйтэй холбоотой ажээ. Тэдний хайрлагдах, ойлгогдох гэсэн хэрэгцээ хангагдаагүй үед “Attention Behavior” буюу анхаарал татах хөдөлгөөн илэрнэ.

Би номон дээрээс эрхлүүлэх тухай уншаад нэг л сайн ойлгосонгүй. Учир нь өдийг хүртэл эрхлүүлэх гэдэг үгийг зѳвхѳн сөргөөр хүлээн авч байлаа. Хүүхдээ багаас нь эрхлүүлэх хэрэггүй гэсэн нийгмийн үзэл бий шүү дээ. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэсэн үгийн талд зогсон, эрхлэхээс ѳѳрийг хийж мэдэхгүй хүүхэд болбол яана гэсэн айдас тээж явсан.

Гэвч эрхлүүлэх гэдэг нь бидний ойлгож байгаа шиг амттай чихэр боовоор хангах болоод юу дуртайг нь үзүүлээд байхын нэр биш юм. Эрхлүүлэх гэдэг нь тэдний яриаг сонсох, хамтдаа тоглох, хүсэлтийг нь хүлээж аван биелүүлэх явдал ажээ. Хүүхэд эцэг эх, эмээ ѳвѳѳ, ойрх тойрондоо эрхэлсэнээр илүү бие даасан, бусдыг сонсож хайрладаг мэдрэлүүд хѳгжинѳ.

“Анхаарал татахаар оролдох” үйлдлийг хүүхэд хийж эхэлбэл түүнд анхаарал халамж дутагдаж байгаагийн тэмдэг гэж ойлгоорой. Та ердѳѳ хормыг зарцуулаад түүний ярихыг сонсох хэрэгтэй. Учир нь хүүхдийнхээ яриаг чагнах явдал бол дээд зэргийн эрхлүүлэлт билээ. Олон цаг хэрэггүй дээ. Зүгээр л нүдийг нь хараад яриаг нь сонсоход хангалттай. Түүний мэдэлд цаг хугацааг олгож эцэг эх аялдан дагалдах тэр цаг хугацааг ѳдрийн хаа нэгтэй шигтгэж ѳгѳх. Хамтдаа тоглоё гэхэд нь арван минут тасдах. Өөрөөр хэлбэл хүүхдийнхээ “Анхаарах хѳдѳлгѳѳн”-д бага гэлтгүй анхаарлаа хандуулснаар "Аав ээж намайг хайрладаг" хэмээх үггүй хайр тэдэнд мэдрэгдэж “Анхаарал татахаар оролдох” аажмаар арилан үгүй болно.

Би хүнсний дэлгүүрээр ороод гарахдаа хүүхэдтэйгээ мууталцдаг байв. Чихэр шиколад авна, авахгүй болж дэлгүүрээр нэг тулаан болно. Гэтэл нэг өдөр том маань дэлгүүрийн газарт сунайгаад хөлөө тийчлэн уйлж гарав. Би авна, авмаар байна ш дээ. Ийм байдалд орсон ээж нар дунд авч өгөхгүй дэлгүүрээс гарах тохиолдол ховор байх. Би анх удаа хүүдээ биченээр бүрсэн шиколадтай амттанг нь авч ѳгѳв. Авч өгөхдөө илтэд түүнд бууж ѳглѳѳ. “За за, ээж нь ойлголоо. Дандаа л муу хүүдээ дуртай юмыг нь авч өгөхгүй явлаа. Уучлаарай. Өнөөдөр миний хүү дуртайгаа ав” гэлээ. Хүү харж харж эргэлзэнгүй амттангаа авч байна. Тэгэхээр нь “Дахиад ав ав. Өөр юу авмаар байна. ӨНӨӨДӨР ЮУ ДУРТАЙГАА АВ” гэв. Тэгсэн хачирхалтай нь тэр өөр юу ч авсангүй. Ганцхан авна гэсэн юмаа аваад кассын зүг инээд алдаад явж одох нь тэр.

Дараагийн удаа дэлгүүрт орохдоо өчигдөр (уржигдар, тэр өдөр) дуртайг нь авч өгсөн тийм ээ, өнөөдөр ээж нь өөр юм авах хэрэгтэй гэж тов тодорхой хэлэхэд маш сайн ойлгож байна лээ. Хааяадаа түүний хүссэнийг авч ѳгѳх л эрхлүүлэлт болохоос ѳдѳр бүхэн заасан болгоныг нь авч ѳгѳх бол буруу эрхлүүлэлт. Мѳн худалдан авалт хийх үедээ анхаарах зүйл бол “Энийг авч ѳгѳх юм бол тэрийг хийгээрэй” буюу болзолт худалдан авалт. Болзолт худалдан авалт хийгээд байхаар хүүхэд шан харамжгүйгээр ѳѳрийн санаачлагаар хѳдѳлдѳггүй нэгэн болох эрсдэл ѳндѳр.

Би эрхлүүлэхийн учир холбогдолын тухай сайндаа олж уншаагүй билээ. “Яагаад таны хүүхэд үгэнд орохгүй байна вэ?” гэсэн том гарчигтай бүлэг уншиж суутал санаандгүй эрхлүүлэх тухай цѳѳнгүй үнэт зѳвлѳгѳѳтэй таарсан юм. Үгэнд орохгүй байна гэдэг нь та түүний үгэнд орохгүй байгаатай шууд холбоотой. Та аль хэр хүүхдийнхээ үгэнд ордог вэ?

Ээнээгийн тэмдэглэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.