“Энагурэ” ээлжит хожлоо авлаа

Twitter Print
2014 оны 05-р сар 08-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Нэгдүгээр тойргийг нэг ч ялагдалгүй өндөрлүүлсэн "Энагурэ" баг хоёрдугаар тойргийн хоёр дахь хожлоо өчигдөр авчээ.

Монголын Волейболын холбоо, "Витафит" групп хамтран зохион байгуулж буй клубүүдийн аварга шалгаруулах "Хаврын нээлттэй тэмцээн"-ийн II тойргийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна.  Эрэгтэй зургаа, эмэгтэй таван баг өрсөлдөж буй тус тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт өнгөрөгч даваа гаригт  эхэлсэн.

Өчигдөр эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тоглолт болсноос сүүлийн тоглолт 23.00 цагт өндөрлөжээ. Энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт эмэгтэйчүүдийн "Энагурэ", "Эрчим" багийн хооронд болсон. Хоёр цаг гаран үргэлжилсэн тоглолтод лигийн аварга "Энагурэ" 3:1-ийн харьцаагаар ээлжит хожлоо авав. Тоглолтын эхний хоёр сэтийг 27:25, 27:25-ийн харьцаагаар "Энагурэ" илүүрхсэн ч гуравдугаар үед "Эрчим"-ийнхэн 27:25-аар өөрийн болгов. Гэвч дөрөвдүгээр сэтэд 25:20-ийн харьцаагаар "Энагурэ" баг ялалт байгуулснаар хоёрдугаар тойргийн хоёр дахь хожлоо авлаа. Өнгөрсөн жилийн хаврын болон намрын нээлттэй тэмцээний аварга "Энагурэ" эхний тойргийг ялагдалгүй дуусгасан бөгөөд ийнхүү хоёрдугаар тойрогт хамгийн хүчтэй баг болох "Эрчим"-ийг хожжээ. Энэ өдрийн сүүлийн тоглолт эмэгтэйчүүдийн "Цайрт Минерал", "Монти" багуудын хооронд болсон бөгөөд 3:0-ийн харьцаагаар өнгөрсөн жилийн намрын тэмцээний мөнгөн медальт Сүхбаатар аймгийн "Цайрт Минерал" ялалт байгуулжээ. Тоглолт 23.00 цагт өндөрлөсөн байна.

Эрэгтэйчүүдийн хувьд өчигдөр гурван тоглолт болсоноос хоёр тоглолт таван үе болсон байна. Энэ өдөр "Хасу мегастарс", "Аврагч", "Эрчим" багууд ээлжит хожлоо авчээ.

Өчигдөр болсон тоглолтын дүнг танилцуулъя.

Эрэгтэй:

"Хасу мегастарс" vs "Сима" 3:1

"Буянт-Ухаа" vs "Аврагч" 2:3

 "Алтайн барс" vs "Эрчим" 2:3

Эмэгтэй:

"Энагурэ" vs "Эрчим" 3:1 (27:25, 27:25, 25:27, 25:20)

Сүхбаатар аймгийн "Цайрт минерал" vs "Монти" 3:0

Маргааш буюу тавдугаар сарын 9-нд болох тоглолтын хуваарийг танилцуулж байна. Эхний тоглолт 12.00 цагт эмэгтэйчүүдийн "Монти" vs "Алтайн барс"-ын хооронд эхлэх бол сүүлийн тоглолт 20.00 цагаас эрэгтэйчүүдийн "Алтайн барс" vs "Буянт-Ухаа" багуудын хооронд болно.

Эмэгтэй:

12.00 цагаас "Монти" vs "Алтайн барс"
14.00 цагаас "Эрчим" vs "Цайрт минерал"

Эрэгтэй:

16.00 цагаас "Эрчим" vs "Сима"
18.00 цагаас "Аврагч" vs "Хасу мегастарс"
20.00 цагаас "Алтайн барс" vs "Буянт-Ухаа" тус тус тоглоно. Хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтууд ирэх даваа, мягмар гариг буюу тавдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд болж, медалийн төлөө өрсөлдөх багууд тодорно.

 

Сэтгүүлч zoluushka.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.