Европын холбоо Беларусийн эсрэг дахин хориг арга хэмжээ авна

Twitter Print
2021 оны 05-р сар 11-нд 11:42 цагт
Мэдээний зураг,

Европын холбоо Беларусийн төрийн дээд албан тушаалтнуудын эсрэг 4 дэх удаагийн хориг арга хэмжээ авахаар бэлдэж байна. Хориг арга хэмжээнд Беларусийн төрийн дээд алба хашдаг 50 албан хаагч багтах ба хориг арга хэмжээг ирэх 6-р сараас хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Өмнө нь Европын холбоо АНУ, Их Британи, Канад улсын хамтаар Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко болон Беларусийн 90 албан тушаалтнуудад хилийн хориг тавьж, дээрх улс орнууд дахь хөрөнгийг нь царцаах арга хэмжээ авсан билээ.

Беларусийн сөрөг хүчнийхэн болон барууны орнууд Ерөнхийлөгч А. Лукашенког өнгөрсөн жилийн 8-р сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан хэмээн үзэж байгаа ба Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарсанаас хойш Беларусийн сөрөг хүчнийхэн болон иргэд сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, А. Лукашенког албан тушаалаасаа огцрохыг шаардан тасралтгүй жагсаал цуглаан зохион байгуулж байгаа билээ.

Жагсаал цуглааны үеэр Беларусийн хууль сахиулагчид жагсагчдын эсрэг хүч хэрэглэн, олноор нь баривчилж буйг Барууны улс орнууд болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд буруушааж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Беларусьт үүссэн нөхцөл байдал 66 настай Александр Лукашенког хуучны түнш ОХУ-аас дэмжлэг хүсэхэд хүргэсэн юм.

Барууны шинжээчид Москва Беларусийн нутаг дэвсгэрт НАТО-гийн эсрэг бамбай бүс байгуулах хүсэлтэй учраас Беларусьт зээл олгож, зэр зэвсгийн тусламж үзүүлэх санал тавьж байна хэмээн үзэж байна. Литва болон Польш улсын эрх баригчид Беларусийн эсрэг өнөөдрийн байдлаар тогтоосон хориг арга хэмжээнүүд нь нөлөө багатайг онцолж, Беларусийн эсрэг илүү хатуу хориг тавихыг шаардаж байна.

Европын холбоо нь Беларусьд ардчиллыг тогтоож, эдийн засгийн тогтолцоог нь зах зээлийн эдийн засагт шилжүүлэхийг зорьсоор ирсэн ч Александр Лукашенко сонгуулийг луйвардаж, сөрөг хүчнийхнийг шоронд хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг барьсанаар төрийн эрхэнд үлдэж чадсан аж. А.Лукашенко ОХУ-ын хамтаар Барууны орнуудыг Беларусийн дотоод хэрэгт оролцож байна хэмээн буруутган, Европын холбоо болон Европын холбооны албан тушаалтнуудын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/europe/

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.81) 2013-10-29 19:35
      • 0
      • 0

      Tegelgui yahav. Zaaval uznee. Orosyn baletyn oddyn toglolt uneheer gaihamshigtai baisan shuu.

      Хариулах