В.Путин Европыг хөлдөөнө хэмээн сүрдүүлэв

Twitter Print
2022 оны 09-р сар 08-нд 11:37 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 7-нд Владивосток хотод болж буй эдийн засгийн форумд оролцож, үг хэлсэн байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин барууны орнууд Оросын газрын тос, байгалийн хийн үнэд дээд хязгаар тогтоовол ОХУ байгалийн хий, газрын тосны экспортоо зогсоож, барууны орнуудыг "хөлдөөнө" хэмээн сүрдүүлжээ. 

Оросын төрийн тэргүүн Европын эрх баригчдын шийдвэрийг "тэнэг" хэмээн тодорхойлж, үнийн хязгаар тогтоох нь дэлхий даяар юмны үнэ өсөх, Европт эдийн засгийн асуудал үүсэх нөхцлийг бүрдүүлнэ гэжээ. 

Өнгөрсөн долоо хоногт "Их-7" -гийн орнууд ОХУ-ын Украинд явуулж буй дайны санхүүжилтийг зогсоох зорилготойгоор Оросын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоох шийдвэр гаргасан юм. 

Үүний хариуд ОХУ экспортын гэрээгээ цуцална хэмээн мэдэгджээ. Энэ талаар Оросын Ерөнхийлөгч В. Путин, "Гэрээтэй зөрчилдөх ямар нэг улс төрийн шийдвэр байвал бид түүнийг биелүүлэхээс татгалзана. Бидний ашиг сонирхолтой зөрчилдөж байвал бид юу ч нийлүүлэхгүй байж чадна. Байгалийн хий, газрын тос, нүүрс, мазут гэх мэт. Бидэнд зүгээр л Орос ардын үлгэрт гардаг шиг чонын сүүлийг хөлдөхийг л хүлээх л үлдэнэ." хэмээн онцолжээ. 

В. Путины хэлж байгаагаар Норд Стрийм-1 хоолой ажиллахгүй байгаад ХБНГУ-аас гадна барууны бусад улс орнууд өөрсдөө буруутай аж.

ОХУ, Украины Турк болон НҮБ-тай хийсэн үр тарианы экспортыг сэргээх зөвшилцлийн тухайд В. Путины хэлж байгаагаар Украины боомтоос гарсан үр тариа ачсан хөлөг онгоцнуудын дийлэнх нь хөгжиж буй, ядуу буурай орнууд руу бус Европын холбооны улс орнууд руу чиглэн хөдөлсөн аж. Нийт 2 сая тонн үр тарианаас зөвхөн 60 мянган тонн буюу нийт 87 усан онгоцны хоёрт нь л НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн үр тариа ачигдсан гэжээ. 

Тэрээр, "Ийм байдал үргэлжилбэл дэлхий дээр хоол хүнсний асуудал улам л хурцдаж, хүмүүнлэгийн ноцтой гамшиг тохионо. Тийм ч учраас үр тарианы экспортыг хязгаарлах эсэх талаар сайн тунгаах хэрэгтэй байна. Би энэ талаар Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай заавал ярилцах болно." гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn


 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.58.13) 2022-09-09 14:36
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Зочин

      (31.173.80.171) 2021-05-25 19:51
      • 0
      • 0

      Их хэмжээний зээлийг өөрсдөө л авсан биз. Ард түмэнд яг зээл өгч харагдаач

      Хариулах

    • Sewol

      (108.78.13.70) 2014-05-09 06:04
      • 0
      • 0

      Olon buduun hunii erh ashigiin asuudal tul ongtsorgoos oor yaah ve.

      Хариулах