Ямар биеийг хамгийн сайхан гэх вэ

Twitter Print
2020 оны 01-р сар 09-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Бага насны хүүхдүүдээс "Ямар биеийг гоё сайхан гэх вэ?" хэмээн асуусан байна. Ингээд тэднийхээр гоё сайхан бие гэдэг бол:

"Зөөлхөн бие"

Марк, 4 настай

"Хурдан бие"

Вадим, 7 настай

"Гое бvжиглэдэг"

Валерия, 5 настай

"Мэдэхгvй... хүний бие сайхан эсвэл муухай байж болдог гэдгийг би мэдээгvй юм байна... би жоохон бодоодхоё"

Славик, 4 настай

"Нэг тийм гоё vнэртэй... жишээ нь, шоколад эсвэл манай ээж шиг"

Света, 6 настай

"Дулаахан бие... би том хvмvvст даарчихсан байхад нь тэврvvлэх дургvй. Харин дулаацчихсан байхад нь тэврүүлэх гоё"

Свят, 5 настай

"Шидтэй бие... бусад хvмvvсийнх шиг биш гэсэн vг. Жишээ нь, өөр өнгөтэй, маш том нvдтэй эсвэл гар хөлөн дээрээ гое зурагтай"

Игорь, 7 настай

"Сайхан сэтгэлтэй... тийм бие хаашаа ч яардаггvй эсвэл "Яагаад ус асгачихваа?" гэж орилдоггvй... нэг тийм тайван"

Лара, 4 настай

"Халуурч бүлээрээгүй, шарх сорвигvй, ногоон юм тvрхээгvй бие"

Марта, 5 настай

"Юу ямар гэж? Гое бие гэж хайртай биеийг л хэлнэ шvv дээ. Өөр ямар биеийг гое гэх юм?"

Настя, 6 настай

Ганц ч хvvхэд хvний биеийн хэмжээ эсвэл хэлбэр галбирын тухай дурдаагvй байгаа биз? Тэдний нvдээр сайхан бие гэж хvрэхэд зөөлен, дулаан, сайхан vнэртэй бөгөөд сайхан сэтгэлтэй биеийг хэлдэг байх нь.

Эх сурвалж: Счастливый психолог

Өлзийбатын Уянга 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.