АББА хамтлагийн түүхэнд гүйцэтгэсэн гурван чухал үүрэг

Twitter Print
2020 оны 12-р сар 31-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

Шведийн хаан 16 дугаар Карл Густав, түүний герман гаралтай хатан Силвиа нарын хуримын урд оройн хүндэтгэлийн тоглолтод АББА хамтлаг "Dancing Queen" дуугаа дуулж алдаршсан байна. 1976 оны зургадугаар сарын 18-нд дуулсан энэ дуу түүхэнд гурван чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ.

Нэгт: Шведийн ханхүү Карл Густав 26 настайдаа 1972 оны Мюнхены Олимп үзэж яваад 28 настай герман бүсгүй Силвиатай учирч дурласан байна. Силвиагийн эцэг нь герман, эх нь бразил гаралтай эгэл харц хүмүүс гэнэ. Ханхүү харь улсын харц гаралтай бүсгүйг хатан болгон авахад шведүүд ямар нэгэн сэтгэл санааны бэлтгэлгүй байжээ.

Уг тоглолтыг зохион байгуулсан Анн Мари гэдэг эмэгтэй байнга сонгодог дуу хөгжим тоглодог уг арга хэмжээг жаахан хөгжөөхийн тулд залуу поп хамтлагуудаас АББА-г сонгож оролцуулсан байна. АББА харийн бэрд "Dancing Queen" дууг санал болгоход Анн Мари зөвшөөрчээ. Уг дуу Силвиа хатанд үнэхээр нөлөөлж чадсан байна. Тийм болохоор тус дууг хүмүүс Силвиад зориулан зохиосон гэж ажээ. Үнэндээ арай тийм биш тус тоглолтоос 5 сарын өмнө зохиогдсон дуу агаад АББА уг саналыг хүлээн авсан болохоор эл дууг сонгосон байна.

Image result for Carl Gustav wedding

Хоёрт: АББА хамтлагийнхан Битлз шиг дэлхийд алдартай болохыг мөрөөдөн, эл зорилготоо хүрэхийн тулд 4 жил шаргуу хөдөлмөрлөсөн ч ер хүлээн зөвшөөрөгдөж пянз нь зарагдсангүй. Учир нь тэр үеийн байдлаас болоод улс төрөө шүүмжилсэн, дайныг эсэргүүцсэн хүнд стилийн дуунууд үнэд орж байсан тул АББА-гийн дуунууд хэт хөнгөдөж,түмний анхааралд өртөхгүй байв. Тэгээд АББА хамтлаг маш нухацтай сууж, 6 сар оролдсоны эцэст 1976 оны 2 сард Dancing Queen дуугаа дуусгасан байна.

АББА хамтлагт ийм удаан хугацаа зарсан өөр дуу байдаггүй гэнэ. Тэр оны 2 сард Карл Густав Силвиад сүй тавьж суухаар олон нийтэд заралжээ. "Dancing Queen" дууны тохироо нь яг ингэж бүрдсэн байна. 1976 оны 6 сарын 27 болсон Шведийн хааны хуримын дараа олонд хүрсэн энэ дуугаараа АББА хамтлаг сингл альбом хийж хит болсон байна. "Dancing Queen" нь Силвиаг шведүүдэд хүлээн зөвшөөрүүлж, АББА-г нэрд гаргасан дуу юм.

Image result for Carl Gustav wedding

Гуравт: Тус дууны You can dance гэдэг үгийн гол мэйсэж нь "Чи өөрийнхөөрөө бай! Чи чадна" гэсэн утгатай. Энэ үг дэлхийн мянга мянган хүнд итгэл өгчээ. Ялангуяа ижил хүйстнүүд энэ дууг сүлд дуугаа болгож, 1978 онд Австралид тэд ил гарч тэмцсэн байна. Тэр тэмцэл дэлхийд өөрчлөлт авч ирсэн юм. 

Монголчууд минь та нар өөрсдөөрөө бай! Та нар өөртөө итгэлтэй амьдарч чадна! You can dance!

Ш.Баатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.