Угаарын хийнд хордсон тохиолдолд яаралтай үзүүлэх тусламж

Twitter Print
2021 оны 12-р сар 12-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

Угаарын хийн хордлого нь нүүрсний дутуу шаталтаас үүсдэг бөгөөд үүссэн нүүрстөрөгчийн исэл нь биед хурдан шимэгдэж, цусанд орсноор гемоглобины төмөртэй нэгдэж, эдийн хүчилтөрөгчийг зөөвөрлөх чадваргүй карбоксигемоглобин болж хувирна.

Нүүрстөрөгчийн ислээр хордоход организмын исэлдэх процесст чухал үүрэгтэй оксигемоглобиноос хүчилтөрөгчийг түргэн хугацаанд бие махбодоос гаргаснаас хүчиртөрөгчийн дутлын шинж бие мах бодид илэрнэ. Карбоксигемоглобины үүсэлт нь агаар дахь нүүрстөрөгчийн ислийн концентраци болон хир удаан угаарын хийгээр амьсгалснаас шалтгаална. Нүүрстөрөгчийн ислийн 99 хувь нь хувиралгүйгээр амьсгалын замаар биеэс ялгарна. Зөвхөн 1 хувь нь бие махбодод нүүрсний хүчил болтлоо исэлдэнэ.

Хөнгөн хэлбэрийн хордлогын үед илрэх шинж тэмдэг:

- Толгой эргэх, өвдөх

- Дотор муухайрах

- Бөөлжих, огиудас хүрэх

- Чих шуугих

- Нүднээс нулимс гоожих

- Ханиалгах, найтаах

- Цээжээр өвдөх

- Цамархайн судас лугших

- Амьгал түргэсэх зэрэг шинж тэмдэг илэрвэл дараах арга хэмжээнүүдийг авна. Үүнд:

- Угаартай орчноос гаргах

- Усанд оруулах

- Халуун бүлээн юм уулгах

- Хамар ам залгиурын салстыг соруулж, цэвэрлэх

- Дулаан байлгах

- Толгойд хүйтэн жин тавих

- Эдийн хүчилшилтэй тэмцэх зорилгоор 1-2%-ийн содын уусмал, аскорбины хүчил 2-3%-ийн 5-15мл-ээр уулгах

гэх мэт.

Хүнд хэлбэрийн хордлогын шинж. Үүнд:

- Хүүхэн хараа өргөсөх

- Таталт өгөх

- Чих дүлийрэх

- Хий юм сонсогдох

- Унтаарах

- Өтгөн шингэн мэдээгүй гарах

- Халуун буурах

- Амьсгалд өөрчлөлт орох

- Биеэр цусархаг болон цэврүүт тууралтууд гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авна.

Эх сурвалж: Health hack 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.