ОХУ нийт иргэдээ албан журмаар үнэ төлбөргүй вакцинжуулах ажил эхэлжээ

Twitter Print
2020 оны 12-р сар 07-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Оросын холбооны улс вакцинаа тариад эхэлжээ. Эхний ээлжид багш, эмч, эмнэлэгийн ажилтан, олон нийтийн албаны ажилтан зэрэг олон хүнтэй харьцдаг хүмүүсийг заавал вакцинжуулалтад хамруулж байгаа юм байна.

Арван хоёрдугаар сарын тавны өдрөөс эхлэн хүмүүсийг вакцинд хамруулахаар хоёр долоо хоногийн өмнөөс бүртгэж эхэлжээ.

Вакцинжуулалт нь хоёр шатлалтай. Эхний удаа вакцин тариулахад нэг цаг орчим хугацаа зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Үүнд эмчид үзүүлэх, биеийн байдлаа хянуулахад арван минут, вакцины тарилгыг бэлтгэхэд арван тав орчим минут, тэгээд вакцин хийгээд ажиглалт хийхэд гучин минут зарцуулахаар, нэг хүний вакцины нийт явц нь нэг цаг орчим үргэлжлэхээр болж байгаа юм байна.

Хоёр долоо хоногийн дараа дахин вакцинжуулалт хийх бөгөөд тэр үед нь болбол автоматаар бүртгэж, өмнөх өдөр нь утсанд нь мессеж ирүүлж сануулаж вакциныг нь давтан хийх юм байна.

Ингэснээр дархлаа бүрэн тогтоно гэж үзэж байгаа бөгөөд вакцин хийлгэхдээ иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ ирэх хэрэгтэй гэжээ. ОХУ нийт иргэдээ албан журмаар үнэ төлбөргүй вакцинжуулах бодлого барьж буй юм.

Эх сурвалж: НТВ

Норовсамбуугийн Нарантуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.