
ОХУ Украины Запорожье мужид байрлах 18 суурин газар тэр дундаа Запорожье АЦС-ын ойролцоох Энергодар хотын иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн нь эмх замбараагүй байдал үүсгэсэн талаар Киев мэдээлж байна. Мелитополь хотын дарга Иван Федоровын мэдээлснээр нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгооор автозам дээр олон мянган машины түгжрэл үүсэж, хотоос гарах гэсэн машинууд зам дээр дунджаар 5 цаг орчим гацаж байгаа аж. Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн захирал Рафаэль Гросси Запорожье АЦС-ын ойр орчмын хот суурингуудын иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа нь АЦС-ын орчимд тулаан ширүүсэхийн дохио байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Запорожье АЦС-ын реакторууд эрчим хүч үйлдвэрлэхгүй байгаа ч цацраг идэвхт бодистой хэвээр байгаа билээ. Хэдэн долоо хоногийн өмнө Рафаэль Гросси Запорожье АЦС-ын үйл ажиллагааг шалгахаар очихдоо тэсрэх бөмбөгнүүд байршуулсан талбайгаар дайран өнгөрөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн ба Запорожье АЦС-ын "нөхцөл байдал урьдчилан таамаглах аргагүй, аюултай" болсныг анхааруулсан юм.
АЦС-ын ажилчид ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа ч нөхцөл байдал станцын ажилчид тэдний гэр бүлийнхний хувьд хувьд маш хүнд, стресс ихтэй байгаан ОУАЭХА-аас мэдээлжээ.
Запорожье АЦС-д ажиллаж байгаа ба мэргэжилтнүүдэд станцтай ойр байрлах Энергодар хотын иргэдийг нүүвгэн шилжүүлу бхйгаа тухай мэдэгдсэн ба тус хотод тус станцын ажилчдынх дийлэнх нь амьдардаг аж.
Өнгөрсөн баасан гарагт ОХУ-аас томилсон Запорожье мужийн захирагч Евгений Балицкий сүүлийн хэд хоногт украинчууд фронтын шугамтай ойр байрлах хот суурингуудад үзүүлэх цохилтот эрчимжүүлсэн хэмээн, үүнтэй холбоотойгоор АЦС-ын орчим амьдарч буй хүүхдүүдийг эцэх эхчүүдийнх нь хамтаар, хөгшчин настай иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан гэжээ.
Запорожье АЦС-ыг оросууд Украин руу довтолсныхоо дараахан хяналтандаа авч чадсан ба түүнээс хойш хоёр талын армийн цохилтоос тус станцын цахилгаан эрчим хүч хэд хэдэн удаа тасарч, өндөр эрсдэлтэй байдал үүссэн билээ.
Өнгөрсөн 3-р сард ОУАЭХА Запорожье АЦС реакторуудаа дизель генераторуудын тусламжтай хөргөж байгаа тухай анхааруулж байсан билээ.
Оросуудын хувьд Запорожье мужийн дийлэнх хэсгийг эзлээд байгаа ч Энергодар хотоос зүүн хойд зүгт байрлах тус мужийн төв Запорожье хотыг хяналтандаа авч чадаагүй хэвээр байгаа юм.
Өнгөрсөн ням гарагт Украины армийн зүгээс оросын тал Запорожье АЦС-ын орчим амьдардаг иргэдийг Бердянск, Приморск зэрэг оросуудын хяналтанд байгаа хотууд руу нүүлгэн шилжүүлж байгаа тухай мэдэгдсэн байна.
Мелитополь хотын дарга асан Мван Федоров өөрийн телеграм хуудсандаа Запорожье АЦС орчмын дэлгүүр, эмийн сангууд хоосорч, эрчим хүч, цэвэр усны хрмстол үүсэу болзошгүй гэж үзэн эмнэлгүүд өвчтнүүдээ эмнэлгээс гаргаж байгаа гэжээ.
Түүнчлэн тэрээр Запорожье АЦС ойролцоо үүссэн автомашинуудын цувааны 2/3 нь оросын цэргүүд хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.