М.Анхцэцэг АНУ-д болсон дэлхийн цомд түрүүллээ

Twitter Print
2019 оны 10-р сар 07-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

Тайландын Паттая хотод болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн АШТ-ий дараагаар баг тамирчид АНУ-ыг зорьсон.

Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эмэгтэй шигшээ багийнхан өрсөлдлөө. Тус дэлхийн цомд 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Анхцэцэг түрүүлж алтан медаль хүртлээ. Монголын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн шигшээ баг АНУ-ын хүндийн өргөлтийн холбооны урилгаар тус улсын Сан Диего хотод хамтарсан бэлтгэл хийсэн юм.

Хамтарсан бэлтгэл өндөрлөсний дараа аравдугаар сарын 4-6-нд болсон Олимпийн эрхийн оноо олгох " San Diego open-2019” дэлхийн цомын тэмцээнд манай улсын тамирчид оролцож 81 кг-ийн жинд М.Анхцэцэг алт, 64 кг-ийн жинд Г.Ануужин мөнгө, +87 кг-ийн жинд Э.Билэгсайхан хүрэл медаль тус тус хүртсэн байна. Мөн Ч.Нямзул 5-р байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.