Мьянмарчууд цэргүүдийн гарт амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэхийг уриалж байна

Twitter Print
2021 оны 04-р сар 12-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

Мьянмарчууд Шинэ жилийн баяр ёслолд оролцохоос татгалзаж, оронд нь зэвсэгт хүчнийхний гарт амиа алдсан иргэдийн араас гашуудаж, дурсгалыг нь хүндэтгэхийг уриалж байна.

2-р сарын 1-нд Мьянмарын цэргийн удирдлагуудын зохион байгуулсан цэргийн эргэлтээс хойш зэвсэгт хүчнийхний гарт амиа алдсан иргэдийн тоо 706-д хүрээд байна. Өнгөрсөн баасан гарагт л гэхэд Янгон хотоос хойд зүгт байрлах Баго хотод зэвсэгт хүчнийхэн болон цагдаагийн албан хаагчид жагсагчдын эсрэг гал нээж, 82 хүний амийг хөнөөжээ. Өнгөрсөн ням гарагт Янгон хотод залуус энгийн иргэдийн амь нас олноороо хохирч буй явдлыг бэлгэдэн зам талбайг улаанаар буджээ.

Энэ мягмар гарагаас Мьянмарт Шинэ жилийнх нь баяртай холбоотой 7 хоногийн амралт эхэлж байгаа ба уламжлал ёсоор мьянмарчууд Шинэ жилийн баяраа дуулж, бүжиглэж, усаар байлдаж өнгөрүүлдэг байсан юм. Гэхдээ энэ жил мьянмарчууд баярлаж хөгжилдөхөөс татгалзаж, жагсаал цуглааны үеэр амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэхийг бие биедээ уриалж байна. Шинэ жилийн баярын үеэр иргэд эсэргүүцлийн жагсаал цуглаанаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бол зэвсэгт хүчнийхэн нөхцөл байдлыг хяналтандаа авахын тулд жагсаал цуглааныг хүч хэрэглэн тараах, жагсаалд оролцсон иргэдийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Эх сурвалж: NHK

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.