Оюутолгойг олборлоод Монголчууд хоосон үлдэж буй ЛУЙВРЫН СХЕМ!

Twitter Print
2021 оны 04-р сар 28-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

Оюутолгойг олборлоод Монголчууд хоосон үлдэж буй ЛУЙВРЫН СХЕМ!

Оюутолгойг олборлоод 10-аад жил болж байна. Гаргасан зардал, бүх татвараа хасаад үлдсэн ашгаа 66/34-өөр хуваана гэж бид эндүүрсэн.

Гэвч Оюу толгойн баялгийн борлуулалтын орлого бараг тэр чигтээ Рио Тинто компаний үйл ажиллагааны болон бүтээн байгуулалтын зардал, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт зориулагдаж байна. Борлуулалтын орлогыг бараг тэр чигт нь дээрхи нэрээр тэд аваад ногдол ашиг үндсэндээ хувиарлахгүй байх төлөвлөлтийг Рио Тинто компани хэрэгжүүлээд 12 дахь жилдээ үргэлжүүлсээр.

Тухайлбал: Хамгийн их баялаг гарах оргил үе 2027, 2028, 2029 онуудад Оюутолгойгоос жил бүр 5 тэрбум доллар шахуу баялаг борлуулна. Түүний 3 тэрбум орчим доллар нь зээл, зээлийн хүүгийн төлбөрт зарцуулагдана

Оюутолгойн орлого, зардлыг хэрхэн тэнцүүлснийг судлаач Ч.Бат-Эрдэнийн хийсэн тооцоолол дээрээс харна уу?

Тод хөх өнгө нь Оюутолгойн борлуулалтын хэмжээг зааж байгаа бол тэр мөнгөний ихэнхи юунд зарцуулагдахыг доод эгнээний улаан, хүрэн, ягаан өнгөөр тэмдэглэсэн буй. Монголын талын авах ногдол ашиг болон АМНАТ-ыг ногооноор тэмдэглэсэн нь тэдний авах мөнгөний хажууд бараг харагдахгүй дээ!

Шулахад хүртэл хязгаар бий. Бид өөрчлөх цаг болсон. Бусад ордуудаа ч ингэж харийнханы идэш болгох жишиг тогтоож болохгүй. Эх орноо цөлмөсөн луйварчдыг төрдөө дахин дахин залаад байгаа шүү. Миний ард түмэн!

Сэтгүүлч Б.Отгон

2021.04.25

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.