Зүрх өвдөх

Twitter Print
2022 оны 05-р сар 14-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

ЗҮРХ ӨВДӨХ

Зүрх хэвийн ажиллахад шаардлагатай тэжээл буюу хүчилтөрөгч болон зүрхэнд ирэх цусны хэмжээ хангалттай байх шаардлагатай. Энэ хоёр үндсэн шалгуур алдагдсан буюу зүрхэнд ирж буй цусны хэмжээ хэвийн мөртөө хүчилтөрөгчийн агууламж нь бага байх, эсвэл цусанд дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн боловч зүрхэнд ирэх цусны хэмжээ бага байх нь зүрхэнд тэжээл дутагдал үүсгэнэ.

Зүрхэнд ирэх цусны хэмжээ бага байх нь судас нарийсах, өөх тосоор бөглөрсөнтэй холбоотой байдаг. Цус, хүчилтөрөгч зүрхэнд дутагдаж байгаа нь хүнд цээжээр өвдөх, зүрх базалж, хүнд юмаар дарж байгаа юм шиг шинжүүдээр мэдрэгдэнэ. Зүрхний өвдөлт нь зүүн гар дал, мөр үрүү дамждаг онцлогтой. Иймд ихэнхи тохиолдолд зүүн гар хүндэрч даагдахгүй болно.

Хүчилтөрөгчийн дутагдал болон өвдөлтийн улмаас хүнд айдас төрж, агаар дутагдаж бачимдан хүйтэн хөлс нь цутгана.

Өвдөлт нь стрессдсэн, гэнэт ачаалал авсан үед өвддөг бол хүндэрсэн үед энгийн үед ч илэрдэг.

Шалтгаан:

Архи

Тамхи

Буруу хоололт

Таргалалт

Хөдөлгөөний дутагдлаас үүснэ

Давсны хэт хэрэглээ

Цусан дахь өөх тос их байх

Цусны даралт ихсэлт өвчин

Зүрхний өвчин 40-өөс дээш насны эрэгтэйчүүдэд их тохиолддог. Удам дагах хандлагатай. Гэхдээ удамшлын өвчин биш учраас заавал тохиолдоно гэсэн үг биш. Дээрхи шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчийн тусламж авах шаардлагатай.

Эмч иртэл дараах арга хэмжээг ав:

Аль болох тайван бай

Чадвал даралтаа хэмж.

Зүрхний эм, эсвэл өвдөлт намдаах эмний аль нэгийг 1 ширхэгийг уу. Эдгээр эмүүд таны гэрийн эмийн санд байх шаардлагатай.

Эмчид өвдөлтийн хүч, эхэлсэн хугацаа, байрлал, уусан эм зэрэг бүх мэдээллээ хэлэх нь таны өвчний оношийг илүү тодруулан эмчилгээ хийхэд хэрэг болно гэдгийг санаарай.

 

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.