
Дэлхий дахинд анх хэдэн оноос гоо бүсгүй шалгаруулж эхэлсэн бэ? Албан ёсны мэдээ баримтаар бол анхны тэмцээн АНУ-д зохион байгуулагдсан бөгөөд 1921 оны есдүгээр сарын 7-8 өдрүүдэд Атлантик Сити хотод болж байжээ. Энэ тэмцээний ялагчын титмийг авсан Маргарет Горманыг «Атлантик Сити-ийн гоо үзэсгэлэн» (Atlantic City Pergeant) хэмээн алдаршуулж байв.
Анх Атлантик Ситид жуулчид татах зорилготой байсан энэ тэмцээн удаах жилүүдэд уламжлал болон зохион байгуулагдсаар 1951 он хүрэхэд тус тэмцээний гол ивээн тэтгэгч “Pacific Mills” компаний үйлдвэрлэдэг усны хувцсыг тэмцээнд түрүүлсэн бүсгүй өмсөж зургаа авахуулахгүй гэж зөрүүдлэснээр тус компани ирэх жилээс нь дангаараа АНУ-ын болон олон улсын хэмжээний Ертөнцийн Мисс гэх тэмцээнүүд зохион байгуулж эхэлжээ.
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг 1955 онд телевизээр шууд дамжуулдаг болсон байна.
1971 хүртэл зөвхөн АНУ-д зохион байгуулагдаж ирсэн энэ тэмцээн 1972 оноос хилийн дээс алхсан байдаг. Уг нэр хүндтэй шоу тэмцээнийг зохион явуулах эрхийг “Pacific Mills” компаниас улбаалан Kayser-Roth, дараа нь Gulf and Western Industries компаниуд авч явсаар 1996 онд Дональд Трамп худалдан авсан байна.
Ингэхэд дэлхийн гоо бүсгүйн тэмцээн анх эхэлж байсан өнгөрсөн зууны эхээр Миссүүдийн дүр төрх ямар байсныг сонирхоё.
Р. Этүгэн
Ертөнцийн анхны гоо бүсгүйгээр шалгарсан Австрийн Мисс. АНУ, Галвестон, 1929 он.
Удаахь байр эзэлсэн Нью-Йоркийн Мисс АНУ, 1929 он.
Австрийн Мисс Лиз Голдабитер ээжийнхээ хамт. США, Галвестон, 1929.
Ертөнцийн Мисс 1930: Америкийн Мисс,18 настай Маргарет Экдейл усны хувцастай байгаа нь. АНУ, 1930 он.
Ертөнцийн Мисс 1931. Бельгийн загвар өмсөгч бүсгүй шалгарчээ.Галвестон, АНУ, 1931 он.
Бельгийн Мисс Элле ДюШате 1932 онд Ертөнцийн гоо бүсгүйгээр шалгарчээ. АНУ, Галвестон, 1932 он
1935 онд Ертөнцийн гоо бүсгүйгээр шалгарсан Египт бүсгүй Брюсселийн дэлхийн үзэсгэлэн дээр, 1935 он.
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй Салли Лог, 1925 он.
Дэлхийн гоо бүсгүй, 1927 он
Чикаго хотын Мисс Элли Хейсен 1928 онд Дэлхийн гоо бүсгүй болж байжээ.
Дэлхийн Мисс дөрвөн бүсгүй 1930 онд, АНУ.