Мөсөн талбайн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна

Twitter Print
2021 оны 05-р сар 12-нд 15:36 цагт
Мэдээний зураг,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН МӨСӨН ТАЛБАЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 80%-ТАЙ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолбор баригдаж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус бүтээн байгуулалт нь А, Б блоктой. Дотроо спорт заал, усан бассейн, оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсгүүдтэй. Өнгөрсөн зун оффисын хэсэг болон спортын заал, 3 зам бүхий 25 метрийн усан бассейн ашиглалтад орсон.

Цар тахал, хөл хорионы улмаас мөсөн талбайн ажлын явц удааширсан. Одоо 80%- ийн гүйцэтгэлтэй байна. Мөс тавихаас бусад ажил үндсэндээ хангагджээ. Мөс тавих ажлыг ОХУ-аас мөсний мэргэжилтнүүд ирж гүйцэтгэх юм байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.