Нарны хэт ягаан туяанаас арьсаа эрүүл зөв хамгаалахуй

Twitter Print
2020 оны 06-р сар 02-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Өглөө 9.00-11.00 цаг, үдээс хойш 16.00 цагаас хойш нарны илч гэрэлд нүцгэн биеэ ил гаргаж 15-20 минут шарах нь эрүүл мэндэд нэн тустай.

Өглөөний нарны анагаах увидас гайхамшиг

Бид зөвхөн нарнаас бие организм, эрүүл мэнддээ нэн шаардлагатай витамин Д-ийн хэрэгцээг арьсаараа дамжуулан хангалттай авах боломжтой.

Нарны гэрэл бол анагаагч эмч. Нарны гэрэл бол ариусгагч шидтэн. Нар л агаар дусал дах бактери, вирусийг хайр найргүй устгах чадвартай. Мэдрэлийн систем нарны илч гэрэлд л бүхэлдээ тайвширч амардаг.

Хавар эртнээс намар орой болтол биеэ аль болох нар салхинд тодорхой хугацаанд ил явах нь эрүүл мэндэд нэн ачлалтай.

Их үд 12.00-16.00 цагийн хооронд нарны эрчим асар хурц, хортой болдог. Энэ үед арьсаа зайлшгүй хамгаалах шаардлагатай. Жич: Брокли нь нөлөө бүхий байгалийн хүхрийн хүчил агуулдаг бөгөөд нарны хороос хамгаалах өндөр чадамжтай нэн туст хүнсний ногоо юм.

Нарны UVB+UVA хэмээх хэт богино долгионы үелзэл бүхий хорт туяа нь эсэд гүн нэвтрэн генийн санг гэмтээдэг аюултай. Химийн бодисын найрлагатай нарны тоснууд нь хүний биед мөн ялгаагүй нэн хортойг мэдүүштэй, хэрэглэхээс татгалзууштай.

Өглөөний нарны илч зөөлөн ч анагаах увьдас нь аугаа. Энэ үед нүүр, биеийн арьсандаа бүхэлд нь дан ганц органик кокосын тос эсвэл гүнжидийн тос түрхээд 10-15 минут ил байлгах, шарахад л хангалттай.

Органик кокосын тос 20% UV, гүнжидийн тос 30% нарны хэт ягаан туяа / UV - аас хамгаалах чадамжтай.

Органик нарны тосны сонголтууд олон байдаг ч нэлээд үнэтэй.

Тухайлбал:

Нүүр болон биеийн арьсанд зориулсан өндөр зэрэглэлийн органик тоснуудад

1. Laboratoires Spray solaire 50+UVA/ UVB France

2. ECO cosmetics Lotion Solaire 50% UVB Germany

Органик нарны тос өөрөө бэлтгэх нь

Нарны тос жор 1

* Кокосын тос 50 гр

* Какаоны цөцгийн тос 50 гр

* Гүнжидийн тос 80 гр

* Бөөрөлзгөнийн тос 20гр

* Ванилийн ханд 20 амны жижиг халбага

Тоснуудаа бүгдийг нэг саванд хийж халуун усны ууранд зөөлрүүлээд сайтар хутган холиод шилэн саванд савлан тасалгааны хэмд хадгална.

Нарны тос жор 2

* Кокосын тос 25 гр

* Гүнжидийн тос 100 гр

* Луувангийн тос 3 амны жижиг халбага

* Цайрын исэл эсвэл бөөрөлзгөнийн тос 20гр

* Минц эсвэл лавенделийн эфирийн тос 10-20 дусал

* Зөгийн лав 2 гр

Зөгийн лаваа саванд хийн хайлсаны дараа бусад тоснуудаа хийн усны ууранд хайлуулан сайтар холиод шилэнд савалж тасалгааны хэмд хадгална.

Эрүүл энх, гоо үзэсгэлэн байгаль эхийн бэлэг.

Ж.Отгонцэцэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.