УИХ-ын гишүүн С.Жавхлан оюуны өмчийн хулгай хийжээ

Twitter Print
2020 оны 05-р сар 03-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын ээлжит сонгуульд дахин бие даан нэр дэвшихээр бүртгүүлээд буй УИХ-ын гишүүн С.Жавхлан “Хонх” хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсаны “Хонхны дуу” уран бүтээлийг шинэчлэн дуулж, цахим сүлжээнд нийтэлсэн. 

Гэвч уг дууг дуулахдаа оюуны өмчийн ноцтой зөрчил гаргасныг С.Цогтсайхан агсаны үр хүүхэд эсэргүүцэн, гомдол гаргахаа мэдэгдээд байна. Монголын ардчилсан холбооны залуус тэр үеийн улс төрийн товчоо ардын их хурлын тэргүүлэгчдэд хандаж анхны цуглаан хийхэд С.Цогтсайхан агсны үг, аяыг нь бичсэн “Хонхны дуу”  анх удаа дуулагдаж байсан билээ.  

Хожим 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээж байв. Төрийн тэргүүний зарлигаар өмнө нь аль нэг бүтээлд энэхүү шагналыг олгож байсан ч энэ удаагийнх дууны урлагт олгож байгаагаараа онцлог болж байсан юм. 

Anand Alt-н зураг.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.27.244) 2020-05-05 20:06
      • 0
      • 0

      Элбэгдоржийг эргэж дуулсан хүмүүсийг яах вэ.

      Хариулах

    • Bayar

      (202.9.40.169) 2020-05-05 14:51
      • 0
      • 0

      Үнэхээр гайхамшигтай дуучин.Монголчууд нойрноосоо сэрэх хэрэгтэй байна.

      Хариулах

    • Дуу

      (66.181.190.72) 2020-05-03 13:36
      • 0
      • 0

      Тийм бол Эбэ Үүл нарынх нь л өмч гэж ойлгогдлоо

      Хариулах

    • Зочин

      (139.5.216.199) 2020-05-02 16:09
      • 0
      • 0

      Оюуны өмч хулгайлсан хоосон толгойт Нямка сайдаас дуучин болж байр авсан бууны нохой энэ хогийн дуучинг сонгохгүй ээ

      Хариулах

    • ГАРЦ

      (103.57.93.244) 2020-05-02 13:25
      • 0
      • 0

      "Хонхны дуу"-г дууллаа гээд дахин сонгуульд ялалт байгуулах нь юу л болдоо.Уул нь сонгуульт хугацаандаа дорвитой ажилласан бол сонгогчид итгэл хүлээлгэх байсан

      Хариулах