Хан-Уул дүүрэг хуучин хувцас авах цэгтэй болжээ

Twitter Print
2020 оны 05-р сар 28-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Монголд анх удаа 2019 онд хэрэглэхгүй эд зүйлсээ заруулдаг дэлгүүр нээгдсэн бол Эко дүүрэг нэрийн хуудастай Хан-Уул дүүрэг анхлан хуучин хувцас авах цэгтэй боллоо.

Иргэд хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүйгээр уг цэгт байгаа хайрцаганд хийснээр дүүргийн зорилтод бүлгийн хувцас авахыг хүссэн иргэдэд хүргэх үйлчилгээг үзүүлэх юм. Өнөөдрийн байдлаар хуучин хувцас авах цэгийн байршил Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “River garden” хорооллын “River tower” худалдааны төвийн ард,  Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд тус тус хуучин хувцасны  хайрцаг байрлуулжээ. 

Иргэд  өөрт хэрэглэгдэхгүй хувцаснуудаа эдгээр хайрцагуудад хийснээр зорилтот бүлгийн иргэдэд тусламж болон очих юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.