Европыг зорьсон дүрвэгсэд Сахарын цөлд цангаж нас баржээ

Twitter Print
2013 оны 10-р сар 31-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Европ руу явж байсан дүрвэгсэд Сахарын цөлд цангаж нас баржээ. Нигерийн Агадез бүсийн захирагч 5 хүний цогцсыг олсон, мөн олон хүн ор сураггүй алга болсон гэжээ. Сахарын цөлөөр дамжин, Европ руу гарах гэж явсан дүрвэгсдийн машин эвдэрчээ. Иймд тэдний 5 нь машинаа харж үлдэн, бусад нь тусламж дуудахаар явжээ. Нийт 60 хүнийг тээвэрлэж явсан 2 ачааны машин 2 долоо хоногийн өмнө Арлит хотоос Сахарын цөлийн голд оршдог Алжирийн Taman-rassett хотыг зорьжээ. Гэтэл нэг машин нь эвдэрсэн тул дүрвэгсэд сэлбэг олохоор хэд хэдэн хэсэг болж хуваагдсан байна. Тэднээс цөөн хүн амьд үлдэж, хэл дуулгаж чаджээ. Нигерийн арми эрэлд гарсан ч амьд хүнтэй таараагүй тул эрлээ зогсоожээ. Нас барсан 5 хүний 2 нь эмэгтэй, 3 нь 9-11 насны хүүхдүүд байжээ.  Алга болсон хүмүүс дунд ч олон хүүхэд, эмэгтэйчүүд байгаа юм.

Баруун Африкаас Европыг зорьдог дүрвэгсэд Нигерийн Агадез бүсээр дамжин өнгөрдөг. Саяхан Газар дундын тэнгисийг гатлан Италид хөл тавих гэсэн олон зуун дүрвэгч живсэн байна.

Б.Эрдэнэчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.