Гүзээ буюу хэвлийн таргалалтаа арилгамаар байгаа хүн бүрийн заавал мэдэх ёстой дүрэм

Twitter Print
2022 оны 08-р сар 29-нд 08:47 цагт
Мэдээний зураг,

Гүзээ буюу хэвлийн таргалалтаа арилгамаар байгаа хүн бүрийн заавал мэдэх ёстой дүрэм

Ходоод: Гүзээ бол зүгээр л өвчин. Өөр юу ч биш. (Эмнэлгийн хэллэгээр хэвлий хавийн таргалалт гэдэг. Маш аюултай бас маш муухай) Өвчний 70% хоолноос гэдэг үг бий. Хоолоо зөв болгосноор гүзээнээс сална. Хөдөлгөөн туслах үүрэгтэй.

Одоо үеийн хүмүүст өлсөхөөс илүүтэй хоолны илүүдэл нь зовлон болж байна. Оройдоо махан хоол идэх хэрэггүй. Үнэхээр тэсэхгүй байгаа бол тараг уу, сүү уу,

Хоолноос хол бай. Зураг битгий үз, хоолны нэвтрүүлэг битгий үз, хоолны тухай битгий бод. Хүмүүс хоол идэж байвал холд. Өөрийгөө хорь, сахилга баттай бай! Үргэлж амттай хоол битгий идэж байгаарай.

Хэт амталсан шарсан тахиа, шарсан төмс, шарсан гурилнаас татгалзах хэрэгтэй. Ядахнаа багасгаарай. Жирийн энгийн хоол идэхэд хангалттай.

Цуу, жан, кетчуп гэсэн элдэв амтлагчийг бүр ор тас мартагтун. Дээр үед зүгээр л талх, гурилтай шөлтэй болоод л байсан даг. Амтлагч нь хүнийг донтуулдаг.

Байцаа, ногоог жаахан ч гэсэн ид. Байцаа жишээ нь гэдэс цэвэрлэх, шингэлэх үйлчилгээтэй гэдгийг та жаахан ургуулан бодвол ойлгочихно. Гэдсээ цэвэрлэх нь ямар ашигтай гэдгийг та бас л ойлгочих байлгүй дээ.

Шарсан хуурснаас шөлтэй рүү, шөлтэйгөөс эрүүл рүү бага багаар ч гэсэн шилжээрэй. (Шилжилт мандтугай) Хааяадаа зүгээр л дан хар талх идэж болно. Дан хар талх нь (ялангуяа хар талх) гэдэс цэвэрлэж, дотор нь хуримтлагдсан элдэв лагийг өөртөө шингээн гарч одно. Махны машиныг талхаар цэвэрлэдгийг санагтун.

Тараг, сүү, усыг зөвхөн хүүхдүүд уудаг юм биш. Өвчин гэдэг чинь хүнийг том жижгээр нь ялгадаггүй.

Жимс жимс жимс. Том эрчүүд ч гэсэн банана, алим идэж болно. Ногоо ногоо ногоо. Эрүүл мэндэд тустай гэдгийг өчнөөн сонссон, одоо хэрэгжүүлэх цаг болсон. Мах хүч чадал өгдөг, ногоо эрүүл мэнд өгдөг.

Бидэнд хүч чадлаас илүүтэй эрүүл мэнд чухал байна.

Аль болох бага ид. Гэдэс тулсан бол хангалттай. Илүү чихэж болохгүй. Үлдсэн хоолоо савлаад аваад явж болно. Бүр болохгүй бол орхи доо, гэдэс ямар хогийн сав уу. Сүүлийн муу мэдээ: пиво, айраг гэх мэт гэдэс сунгадаг зүйлсээ багасга. Эсвэл бүр боль.

Энгийн нэгэн дүрэм: Өглөө сайн иднэ, өдөр тааваар иднэ, орой бараг идэхгүй.

Эхэндээ шүлс гоожоод хэцүү, өглөө хоол орохгүй, орой өлсөөд болохгүй. Яваандаа өглөө өлсөөд, орой юм орохоо больчихдог. Хүн ямар ч юманд дасдаг л шүү.

Эх сурвалж: Фитнесс көүч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (129.205.112.50) 2022-08-29 14:03
      • 0
      • 0

      Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах