Автобусны “U money” картын анхны азтан маргааш тодорно

Twitter Print
2020 оны 02-р сар 11-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

“Улаанбаатар смарт карт” компаниас "U money" картын цэнэглэлтэд шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр туршиж буй "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийн эхний азтан маргааш буюу энэ сарын 12-нд тодорно.

"Урамшуулалт хөтөлбөрт хугацаатай карт, хөнгөлөлттэй карт болон оюутны карт хамрагдахгүй"

Азтанг автобусны карт дээрх 16 орны сүүлийн 6 орон тоогоор  шалгаруулна.

Тухайлбал:

  • Сүүлийн 4 орон таарсан хэрэглэгч бол 100 хүртэлх азтанд сарын хязгааргүй зорчих  карт бэлэглэнэ.
  • 5 орон таарсан 10 хүртэлх азтан 500,000 төгрөгийн урамшуулал олгоно
  • 6 орон таарсан 2 сая төгрөгийн 1 супер азтан тус тус тодорно.

Нийслэлийн төсвөөс энэхүү хөтөлбөрт ямар нэг байдлаар санхүүжилт гаргаагүй бөгөөд Улаанбаатар смарт карт компанийн таван жилийн ойн хүрээнд хэрэглэгчдээ урамшуулж буй хөтөлбөр юм. Хэрвээ тухайн азтан нэг сарын дотор ирж, шагналаа аваагүй тохиолдолд тухайн шагналын санг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлагдана.

Эхний азтан ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр 18:50 цагт тодорно. 

Түүнчлэн энгийн, хүүхдийн гэх мэт төлөлт хийж авч байгаа картууд сугалаанд оролцох боломжтой бөгөөд хугацаатай карт, хөнгөлөлттэй карт болон оюутны карт хамрагдахгүй. Тохирол сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагийн 18:50 цагаас UBS телевиз болон "Улаанбаатар смарт карт" пэйж хуудсаар шууд дамжуулах юм байна.

Азтан болохын тулд:

  • Хэрэглэгч нийтийн тээврээр тухайн сард картаар 10-аас дээш удаа зорчсон байх
  • Нийтийн тээврийн хөлсийг төлбөр төлөн зорчиж буй энгийн болон хүүхдийн карт, мөн Хаан банк, Юнител Мобиком, Скайтел компанитай хамтарсан картын хэрэглэгч байх шаардлагатай.

Түүнчлэн Umoney.mn сайтаар дамжуулан хэрэглэгчид бүртгүүлээд төлбөрийн дэлгэрэнгүй гүйлгээг харах боломжтой аж. Картаа сайттай холбосноороо азтан болсон тохиолдолд шууд холбогдох бололцоог бүрдүүлэх тухай албаныхан онцлов.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.