
Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг уншив. Уг нь бол Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулиар түүний бүрэн эрхэд
12 дугаар зүйл.Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх
13 дугаар зүйл.Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх
14 дүгээр зүйл.Гадаад харилцааны талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх болон бусад гэж дурдсан бүрэн эрхүүд хамаарна.
Тэгэхээр эдгээр асуудалд хэр анхаарлаа хандуулж мөрийн хөтөлбөрөө боловсруулж вэ гэдгийг нь уг нь илүү нухацтай харах нь зөв. Гэхдээ миний хувьд ёстой хувийн сонирхлоороо боловсролын хэсгийг заавал өнгийж хараад аа тийм үү гээд л дотроо бодоод шийдвэрээ гаргадаг томоохон хүчин зүйл болохоор тэр талаас нь л харлаа.
МАН, АН, ХҮН намаас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр дотроо оруулсан боловсролтой холбоотой хэсгүүдийг сайтар судаллаа.
Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хүн бүр өөрийн ажил мэргэжил ашиг сонирхлын өнцгөөс нэг өнгийгөөд харчихад илүүдэхгүй байх л гэж боддог юм.
Дүгнээд хэлэхэд У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөр засагтай "хамтрах" буюу бүр хийх ажлын жагсаалт гэмээр, С.Эрдэнийн мөрийн хөтөлбөр засагтай " тооцоо бодох" буюу бүр сөрөг хүчин болж ажиллах гэмээр, харин Д.Энхбатын мөрийн хөтөлбөр засагт" зааварлах" буюу нэлээд ерөнхий, бараг л сүүдрийн засаг байгуулж байж л хийдэггүй юм бол үргэлж хажуугаас нь үглэж дуулж явах хэмжээний л болжээ гэж бодогдов.
Тэгэхээр ерөнхийлөгчийн сонгууль бол нэр дэвшигч хувь хүний гэхээсээ одоо байгаа засаг, намын харьцааг дэмжих үгүйн тухай л сонгууль болох болов уу даа.
Мөрийн хөтөлбөрүүдийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл дараах холбоосоор орно уу.
МАН У.Хүрэлсүх https://audit.mn/.../%D0%A3.%D0%A5%D2%AF%D1%80%D1%8D%D0...
АН С.Эрдэнэ https://audit.mn/.../%D0%A1.%D0%AD%D1%80%D0%B4%D1%8D%D0...
ХҮН Д.Энхбат https://audit.mn/.../%D0%94.%D0%AD%D0%BD%D1%85%D0%B1%D0...
Норовсамбуугийн Нарантуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.194.13) 2014-05-09 16:36соёмбо үсэг байна
Хариулах
Зочин
(112.216.205.154) 2014-05-09 15:51Good luck. Mongol ulsiig erdemted l avarna shuu,
Хариулах
Зочин
(103.23.51.8) 2014-05-09 14:56tiim shu zanabazariin zohioson soyombo usegnii zurgiig oruulchihsan bnashd
Хариулах
Зочин
(202.55.191.76) 2014-05-09 13:21yag yu bivhseniig ni daraa zaaval heleerei ok
Хариулах
Зочин
(183.177.98.218) 2014-05-09 13:17Энэ зураг нь дөрвөлжин үсэг бус соёмбо үсэг байна сэтгүүлч ээ
Хариулах
Зочин
(202.21.116.2) 2014-05-09 12:25sain baina
Хариулах